Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Түүний мэдээлэлд дурдагдсан онцлох тоо баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.
Зудын нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн тоо баримтууд
Улсын хэмжээнд:
23 суманд төмөр зуд
90 суманд цагаан зуд
84 суманд зудархуу
192 суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.
Улсын хэмжээнд 1,527,695 мал хорогдсон.
Сүлжээгүйн улмаас холбоо тогтоож чадаагүй 3137 малчин өрх байна. Зам хаагдсанаас үүдэн тусламж хүргэхэд хүндрэлтэй 23,600 малчин өрх байна.
38.444 км замын цасыг арилгаж, сэргээх шаадлгатай байна.
Улсын нөөхцөөс 6000 тонн тэжээл гаргаж, хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргүүлж байна.
Орон нутгийн нөөцөөс 20,000 гаруй тонн өвсийг малчдад олгож байгаа. Мөн 10,000 гаруй тонн тэжээлийн улаан буудайг малчдад хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна