Ч.БАТЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ?
Чимэддоржийн Батзориг Улаанбаатар хотод 1980 онд Чимэддоржийн ууган хүү болон төрсөн. Аав нь Чимэддорж нь Хөвсгөл аймагийн харъяат инженер, ээж нь Завхан аймгийн харъяат эмч мэргэжилтэй. Эрхзүйч, дулааны инженер хос мэргэжилтэй. Австрали улсад Жэймс Күүкийн нэрэмжит их сургуульд магистрийн зэргээ хамгаалсан. Одоо эхнэр, 5 хүүхэд, эмээтэйгээ амьдардаг.
Ч.БАТЗОРИГИЙН ХИЙСЭН ОНЦЛОХ 5 АЖИЛ
1. УБ-Мандалговь чиглэлийн цахилгаан станцыг бариулах төслийн ажлыг удирдан явуулжээ. Ийнхүү өмнийн говь эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой зэрэг том орд газруудын дэд станцуудыг амжилттай хүлээлгэн өгөв. Үр шимийг нь Монголчууд нийтээрээ өнөөдөр ч хүртсээр байна.
2. Дархан хотын цэвэрлэх байгууламжийн төсөл дээр УИХ-д өргөн барихаас, ТЭЗҮ боловсруулах, худалдан авалт зохион байгуулах гээд бүхий л үйл явцад ажиллажээ.
3. Зөвшөөрөлгүй хашаа, хайс, грашийг буулгаж ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлсэн.
4. 5 шарын нүхэн гарцын төслийг амжилттай эхлүүлсний хүчинд уг нүхэн гарц 9 сард ашиглалтад ороод байна. Зам, гүүрийн ажлыг хурдасгаж, Зайсангийн, Улиастайн гүүр, Яармагийн гүүр ашиглалтад оров.
5. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг батлуулав.
Ч.БАТЗОРИГИЙН ЦААШИД ХИЙХ ОНЦЛОХ 5 АЖИЛ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.114
Төрд алба хашиж, үүрэг хүлээж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж явсныхаа хүрээнд энэ ажлыг хийсэн болохоос энэ суганы үс өөрийн гараар юугаа хийхэв дээ. Бас нэг сайхан ПОООП ш дээ.
Хариулах