Бан Ги Мүн маргааш Монголд ирнэ

Х.Батсайхан
2 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мүнд олгохоор болсон билээ. Тэрбээр БНСУ-ын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын ЕНБД байхдаа Монголыг БНСУ, НҮБ-тай холбож байсан түүхэн гавьяатай хүн хэмээн үнэлж шагналын эзнээр тодруулсан юм.  Энэ шагналыг хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байгаа тэрбээр маргааш манай оронд ирэхээр болсон байна. 

Түүнээс өмнө энэ шагналыг хүртсэн гадаад хүн нь монголч эрдэмтэн Жек Уэзерфорд юм. 

Чингис хааны одонт эрхмүүд
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр[1]
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хү хамтлаг
2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин[2]
2022 онд Академич Дэчингунгаагийн Доржготов
2022 онд Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд / Jack Weatherford /
2023 онд Морин хуурын чуулга



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна