УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргыг МАН-ын ухуулагчзодож амийг нь хөнөөсөн байдаг.
Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатарыг Б.Баянмөнх агсны амь насыг хөнөөсөн гэж гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.
П.Отгонбаатарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг энэ сарын 12-нд товложээ.
П.Отгонбаатарыг шүүхээс гэм буруутайд тооцвол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.39
С.Зоригийг алсан алуурчныг хэзээ шүүх вэ ? 26 жил өнгөрлөө. МАН АН-ынхан нийлж байгаад алсан болохоор шийдэхээс айгаад байна уу ?
Хариулах66.181.161.228
Энэ заваарсан улс төр ийм л юманд хүргэнэ шүү нэг нь шоронд нөгөөх нь шороонд булуулж төгслөө.Сайнбаярын ухуулагч зодоод алчихсан гэжуга МАН н төгсөрсөн хулгайч алуурчин ардчиллын даргыг нухчихлаа.Энэ хохирогч хөөрхий амиа алдсанаар Чинзориг Тогтохсүрэн Зандка нар унасан шүү бүх насаар нь хорих ял өгвөл энэ алаач одоо гэцүүеэ
Хариулах