Н.Өнөрцэцэгийн том хүү: Дүү орой болгон ээжийг санаад байна гээд уйлдаг

Х.Есү
2024/11/07

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэллээ. 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн болон хэвлэлийнхэн цуглажээ. Мөн Н.Өнөрцэцэгийн том хүү шүүхийн гадаа иржээ. 

Н.Өнөрцэцэгийн том хүү: "Ээжийгээ маш их санаж байна. Гараад ирэх байх гэж найдаж байна. Манай дүү сүүлийн үед ээжийг яг ямар газар байгааг нь гадарлаад байх шиг байна лээ. Сүүлийн 14 хоног орой болгон ээжийгээ санаад байна гээд уйлаад байгаа. 

Тэгээд би яаж ийж байгаа тайтгаруулж л байна. Ээжийгээ гараад ирэх байх л гэж найдаж байна даа. Ээжийг энд ирэхэд нь би арай ирж амжсангүй ээ. Ээжийгээ хараагүй. Ээжийг олон хэргээр л шүүж байгаа гэсэн. Найман ишигний хэрэг, улсын нууц хадгалсан энэ тэр гээд л. Би сайн ойлгохгүй л байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна