“Түүгээр явсан гай” Цэдэнбалын Зоригт өвлөгдөх ёстой эд хөрөнгө Монголд байгаа юу

Zuv.mn
2025/01/22

Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны бага хүү Ц.Зориг уржигдар хэвлэлийн бага хурал хийж, “Эцгийнхээ хөрөнгийг гаргуулж аваад олон улсад зарвал би Монголын хамгийн баян хүн болно. Гэхдээ би тэгэхгүй, музей байгуулж нийт Монголчуудын хүртээл болгоно. Гэхдээ байр хэрэгтэй” гэсэн билээ.

Баабарын бичсэнээр “Эрх баригчдад өхөөрдүүлж” байгаад байр салгаад явдаг байхдаа тэр ийм зоригтой байгаагүй. Мөн л Баабарын бичсэнчлэн, эцэг эх нь хамаг хөрөнгөө Монголоос татаж авсан гэсэн бодолтой байсан нь өгсөн ярилцлагуудаас нь харагддаг.

Харин одоо шууд “Монголд миний аавын хөрөнгө байгаа” гэж хэлж байгаа нь 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр батлагдсан Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 29 дүгээр тогтоолтой холбоотой юм.

Музей байгуулах тогтоолыг Ч.Хүрэлбаатар санаачилж, МАН-ыг бүлгийн гишүүд гарын үсэг зуржээ

“Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” уг тогтоолыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар санаачилж, МАН-ын бүлгийн 30 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ.

2015 оны долоодугаар сард өргөн барьсан ч жил гаруйн дараа буюу 100 насны төрсөн өдрөөс нь 17-хон хоногийн өмнө /Ю.Цэдэнбал агсныг албан ёсны бичиг баримтад есдүгээр сарын 17-нд төрсөн гэдэг/ баталсан нь сонин.

Чухам энэ тогтоолын төслийн 1-ийн гуравт “Юмжаагийн Цэдэнбал агсны музей байгуулах арга хэмжээ авч, төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах” гэсэн заалт орсон бөгөөд бараг л хэчнээн хэмжээний юм байгааг багцаалдахаар тодорхой тусгасан байх юм.

Ингээд есдүгээр сарын 15-нд нь “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Нээлтэд ойг тэмдэглэн удирдан зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, хүү Ц.Зориг, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцжээ.

Үзэсгэлэнгийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Ю.Цэдэнбалын музейг байгуулна” гэж олон нийтэд зарласан байдаг. Чухам энэ үед Ц.Зоригт аавынхаа хөрөнгөнд эзэн суух санаа төрсөн болов уу.    

Ц.Зоригт өвлөгдөх ёстой эд хөрөнгө Монголд байгаа юу

Өдгөө Ц.Зоригт Монголын төрөөс үзүүлж байсан хайр хишиг, олгосон байр орон сууцны талаарх мэдээлэл сошиалд хөвөрч байна. Тодруулбал, “1988 онд банкин дахь хадгаламжийн дансандаа 1.3 сая төгрөгтэй байсныг нь 400,000 рубль болгоод Москва руу шилжүүлсэн, үе, үеийн Ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлөөс байр орон сууц өгсөн” зэрэг мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ мэдээлэл “Монголын төр Ю.Цэдэнбалын хөрөнгийг хураагаагүй, өгөх өр байхгүй” гэдэг агуулгаар бичигдэж буй.

Гэвч Ц.Зориг “Миний аавын хураагдсан өмч хөрөнгө” гэж хэлээд байгаагийн учир нь есөн жилийн өмнөх үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдтэй холбоотой бололтой. 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын үндэсний музейн сан хөмрөгт Ю.Цэдэнбалтай холбоотой 700 гаруй эд өлгийн зүйл шилжиж ирсэн байдаг бөгөөд тэдгээрээс 150 гаруйг нь үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан аж. Мөн Монгол банканд хадгалагдаж байгаа БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо”, маршалын сэлэм зэргийг гарган толилуулсан нь Ц.Зоригийн шуналыг хөдөлгөлгүй яах вэ.

Тэгэхээр, Ц.Зориг эцгийнхээ эд хөрөнгийг өвлөнө гэж яриад байгаа нь ор үндэсгүй ч биш аж. Гэхдээ одоо бодоход, МАН Ю.Цэдэнбалын музейг байгуулна гэж УИХ, Засгийн газраар тогтоол гаргуулаад, мөрөөрөө байсан Ц.Зоригийг дуудаж авчран 15 сая төгрөгөөр шагнаж, аавынх нь музейг үзүүлэн шуналыг нь хөдөлгөж, одоо Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал тогтоол шийдвэрийн хэрэгжилт нэхүүлж байгаа нь үнэнийг хэлэхэд “Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгчийн үлгэр болжээ.

“Женко” Х.Баттулга Ц.Зоригоор дамжуулж Маршалын өргөөг авах гэсэн үү  

Ц.Зориг Ю.Цэдэнбалын гэр музейг байгуулах асуудлыг хөндөж, “Болдог бол өөрийнх нь ажиллаж, амьдарч байсан тэр байранд байвал зүгээр” гэж хэлсний дараа Элийрэгч Ц.Уянга нарын хэсэг бүлэг шууд л “Ард нь Женко Х.Баттулга байгаа. Төрийн өмчийн 30 дугаар байр буюу Маршалын өргөөг түүгээр дамжуулан хувьдаа авах гэж байна” хэмээн хардаж эхэлсэн.

Нэгдүгээр сургуулийн хажууд орших уг барилгыг маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1943 оны зургаадугаар сард эхлүүлж, 1947 онд ашиглалтад оруулсан бөгөөд хоёр давхар гол барилга нь 6860 метр талбайтай, киноны өрөө, зочдын өрөө, хүүхдийн өрөө, номын сан, бильяардын өрөө зэргээс бүрдэж байжээ. 1952 онд Х.Чойбалсанг нас барсны дараа “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ордон музей” болгож, 1961 оноос Нийгмийн аюулаас хамгаалах яамны мэдэлд шилжүүлэн, гадаадын өндөр зэрэглэлийн зочдыг хүлээн авах зочид буудал болгон ашиглах болжээ.

1986 онд өргөтгөл хийж, 20 гаруй өрөө тасалгаа шинээр нэмж тохижуулж, 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон аж.

Уг барилгын нээлтийн ёслол дээр Ерөнхий сайд Х.Чойбалсан “Би зориглож өөртөө нэг барилга бариуллаа. Намайг шүүмжилбэл шүүмжлэг. Энэ байр Х.Чойбалсангийн өмч бус, Монгол Улсын өмч. Надаас хойш төрийн тэргүүн нар амьдрах болно” гэж хэлж байсан бөгөөд үнэхээр л Ю.Цэдэнбалаас эхлээд төрийн удирдагч нар ажиллаж, амьдарч байсан. Бүүр сүүлд “Ерөнхийлөгчийн өргөө” гэж нэрлэх болсон байна.

Тийм болохоор нийслэлчүүд энэ барилга руу орж үзээгүй, мэдэхгүй. Гэхдээ дотроо бол үнэхээр тансаг, бүтээн байгуулалтад нь тухайн үеийн Монголын сор уран бүтээлчид болох  Д.Чойдог, Д.Маньбадар, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц, С.Чоймбол, Н.Жамбаа, Д.Данзан, н.Чойгоо, П.Доржготов, Б.Гэлэгдандар, Д.Гэвшээхүү нар оролцож бүтээсэн, түүх соёлын хосгүй дурсгалт өв юм байна.

Сэтгүүлч Э.Энхцэцэгийн бичсэнээр, Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа уг барилгыг орхиж нүүх ёстой ч Х.Баттулга У.Хүрэлсүхтэй тохиролцсоны үндсэн дээр одоо болтол нүүж гараагүй байгаа гэнэ.  Чухам тийм учраас “Х.Баттулга Ц.Зоригт шагнал амлан, музей байгуулах нэрээр Маршалын өргөө буюу Ерөнхийлөгчийн ордонг хувьдаа авах гэж байна” гэж харджээ. Эндээс У.Хүрэлсүхтэй тохиролцон гэдэг үг анхаарал татна. Ордон, байшинтай холбоотой юу тохирсон байж болох вэ. 

Цаг хугацааны дарааллаар авч үзвэл Ц.Зориг Монголд музей байгуулах асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа 2022 онд ирэхдээ анх хөндсөн. Гэхдээ одоогийнх шиг ийм түрэмгий, итгэлтэй байгаагүй.

Удаагүй байтал арванхоёрдугаар сард нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах” зарлиг гаргасан.

Шинэ Хархорум хотод  Ерөнхийлөгчийн ордны цогцолбор баригдах бөгөөд зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулсан.

Энэхүү Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд өнгөрсөн баасан гарагт чуулганаар хэлэлцэгдсэн, энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэгт орно. Гэтэл Ц.Зориг гарч ирж, Үндэсний музейн нэг танхимыг тохижуулах хэмжээнд байсан асуудлыг томруулж, тусдаа байр нэхлээ. Тохиолдол уу, тохироо юу. Цаг хугацаа харуулах биз ээ. 




Сэтгэгдэл (59)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.26
    2025/01/29

    Энэ Зориг гуайд улс албан ёсоор томоохон м2 тай байр тодорхой тэтгэвэр тэтгэмжтэй өгчихөөчээ.Эцэг эхэд нь өгч чадаагүй юм чинь хүүд нь өгч болношдээ.Хүүд нь сар бүр эцэг эхийнхэн тэтгэвэрийг өвлүүлчихмээр юмаа.Тэгвэл сэтгэл нь жаахан уужирч гомдол нь нимгэрэх байх шүү.

    Хариулах
  • 59.153.112.45
    2025/01/28

    Баттулга тэнд байгаан бол энэ харин ч сайн хэрэг шүү! МАНАН-ийн эрлийз, хурлийз есөн жорын юмнууд байснаас Баттулга нь хамаагүй дээр л дээ! Бусад нь бол хог!

    Хариулах
  • 66.181.185.197
    2025/01/27

    ТАЛААР НЭГ ТАРСАН МОНГОЛ ХҮНИЙ ДҮРСНЭЭС ӨӨР ЮМГҮЙ МӨХӨЖ БАЙСАН ХАРАНХУЙ МОНГОЛЧуудыг орчин үеийн боловсрол соёл шинжлэх ухаантай хил гаальтай тусгаар Монгол улс гэж дэлхийд тамгалсан хүний үр удамдыг Монголыг там болгосон учираа мэдэхгүй залуусын тархийг эргүүлсэн Монголын түүхийг гуйвуулсан Баабар мэтийнхны шүүдэг асуудал биш .

    Хариулах
  • 139.5.216.123
    2025/01/25

    еөкөрхүү ажлаа хийж байхдаа их тэнгэрт байхгүй энэ байранд бдаг сурагтай бсан

    Хариулах
  • 103.10.21.118
    2025/01/25

    Могшолыг хорлогч жанхуу

    Хариулах
    • 103.10.21.118
      2025/01/25

      Зөв

  • 66.181.184.72
    2025/01/25

    Энэ Оросыг хөөж явуулах хэрэгтэй төрт улс л юм бол хэн нэгний тоглоом уу

    Хариулах
  • 202.9.47.5
    2025/01/25

    Тэр байрнаас Баттулгыг хөөж гарга.

    Хариулах
    • 66.181.179.51
      2025/01/28

      Зөв

    • 66.181.185.197
      2025/01/27

      Чойжингын боол Баттулга гэх хүүр тэр байранд суудаг юм уу ямар нүүрээ юу хийсэн гэж тэр түүхт байрыг үмхийрүүлээд сууж байдаг бол .? Үнэн бол Баттулга хөөж гаргах хэрэгтэй .

    • 66.181.184.72
      2025/01/25

      Зөв

  • 202.21.109.22
    2025/01/25

    Миний бодлоор бол энэ байшинг төр засгийн үе үеийн тэргүүнүүд байрлаад хуураараа дараагийн хүндээ өгөөд явсан нь дээр байх . Цэдэнбал даргын хэрэглэж байсан эд зүйлс бол монгол улсын өмч түүхийн дурсгал . Аав нь монголын төрд ард түмэнд маш гавъяа байгуулсан . Зориг бол Монголын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй түүнд монголын төр ард түмэн ямар ч өргүй . Баттулга бай хэнч бай энэ өргөө эзэмших ёсгүй . Монголын өмч бас түүхийн баримт

    Хариулах
  • 202.9.47.5
    2025/01/25

    Баттулга гэж хэзээ үхэхээ мэдэхгүй шуналын дэвтэй нөхөр бнаа.. Тэр Зоригийн толгойд тийм юм нэхэх бодол юу ч бхгүй.Монгол хэл ч бхгүй.

    Хариулах
  • 66.181.182.135
    2025/01/25

    Нохой новшийн энэ хөгийн үндэстний төлөө үнэнч нохой шиг зүтгээд ч нэмэргүй юм бишүү ккк хулгайлсан нь хождог нь зөв юм бишүү.44 жил зүтгээд үр хүүхэд нь үлдэх түй чгүй болгодог новшийн үхэр ионголуудаас өөр үндэстэн бхгүй бхоо

    Хариулах
  • 103.57.94.152
    2025/01/25

    Jenko gj 1 sejigiin har uhdel bhiimaa

    Хариулах
  • 66.181.182.232
    2025/01/25

    Яагаад,, түүгээр явсан гай,, болчихвоо ??! Монголын нийгэм маш их харлаж бна. Өдөр бүр хэрүүлтэй хараалтай, зүхээстэй. Хэн нэгний тухай бичихдээ хараалын үггүй бичсэн нэгч юмгүй болжээ. Амьдрал доройтхоор хүмүүсийн сэтгэл хөрч, араншин нь зэрлэгшдэг юм уу гэтэл дэлхий дээр зөндөө л биднээс долоон дор амьдралтай, бүр залгих шүлснээс өөр юмгүй хоног өнгөрөөж бгаа улс бна. Тэд тэгэж зэрлэгшээгүй л бна.Нэг их ядрахгүй гэхдээ хэнээс ч дутахгүй амьдарчих юмсан гэсэн сэтгэл нэлэнхүйд нь ноёрхож ,дээр нь төрд очсон түшмэд нь олны нүдэн дээр ил тод баялаг бүтээхгүй баяжиж, шүүх байгууллагын ялгаатай шудрага биш яллагдах ард олныг ингэж бухимдуулахад, нэг хэсэг нь,,атаархаад,, нийгэмийн оюун санаа булингартаж бна . Үүнийг нь сэтгүүлчид улам талцуулан дэвэргэж бна .

    Хариулах
  • 66.181.161.221
    2025/01/25

    Баттулгын шунал бардахгүй юмаа

    Хариулах
  • 103.168.34.148
    2025/01/25

    1 р сургуулийн хажууд нэг тийм барилга бий шүү гадна тохижилт сайтай зүлэг ногоо мод болсон хашаатай харуул хамгаалалттай бололтой харагддаг . ИЙМ Л УЧИРТАЙ барилга байжээ.. Цэрэнбат даргын яг өөрийнх нь хувьд нь хамааралтай эд өлөг одон медаль бэлэг дурсгалын болон бусад зүйл үнэхээр байдаг бол үр хүүхэд өвлөж авах эрхтэй л баймаар юм. Хэн ч гэсэн аавынхаа эдлэж явсан юмыг авч үлдэхийг л бодно доо

    Хариулах
    • 59.153.113.212
      2025/01/25

      Тэгээд наадахаа дээр нь зас л даа.

    • 103.168.34.148
      2025/01/25

      Цэрэнбал дарга шүү автоматаар буруу бичигдээд байна

  • 66.181.182.42
    2025/01/24

    Монгол улсын төлөө алтан амиа алдсан төрийн зүтгэлтнүүдийн музейнүүд байгуулах шаардлагатай болох нь дээ!!! Ганц яаагаад Цэдэнбалын гэж онцгойлон авч үзэх гэж??? Социализмын үед Цэдэнбал дарга өөрөө зарлиг буулгаж хувь хүн хөрөнгө зоорьтой байхыг хатуу хориглодог хуультай байсан!!! Тэгэхээр Цэдэнбал дарга өөрөө яаахаараа хөрөнгө зоорьтой болсон байдаг билээ??? Хүүхэд нь хөрөнгө зоориоо авбал би Монгол улсын хамгийн баян Баагий болно гээд бн шүү дээ!!!

    Хариулах
  • 139.5.217.66
    2025/01/24

    Женкогийн шунал ч барагдахгүй юмаа, тэр хуучин байшингаар дутаж гэнэ. Тэнгэрт халихдаа аваад явах байлгүй дээ

    Хариулах
  • 45.117.32.66
    2025/01/24

    Жонхуу новш муу бүхэнд нэр байж байхын сда гэж

    Хариулах
    • 202.9.46.10
      2025/01/25

      Baigaa tsarai ni.

  • 202.126.90.161
    2025/01/24

    ЧОЙБХЛСАН * ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ӨМЧ * ГЭЖ ТОДОРХОЙ Л ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ . САЙН ХҮНИЙ НЭРИЙГ 3 ХУДАЛДАЖ ИДНЭ ГЭДЭГ . ГЭТЭЛ ЗОРИГ ЭЦГИЙНХЭЭ НЭРИЙГ НАСААРАА ХУДАЛДАЖ ИДЭХЭЭР САНААРХАЖ БАЙГАА БУСУУ !!

    Хариулах
  • 45.117.35.7
    2025/01/24

    Uhej bsan umhii orosyg huuj yavuul

    Хариулах
  • 202.9.40.116
    2025/01/24

    Ю.Цэдэнбал бол тухайн цаг үедээ Монгол улсынхаа төлөө зүтгэсэн л хүн шүү дээ. Музейг нь байгуулахад болохгүй юм юу байна?

    Хариулах
    • 66.181.180.206
      2025/01/25

      Музей байж болно, тэгвэл Д.Сүхбаатар, Х Чойбалсан нарын музей ч байх ёстой юм биш үү, цаашилбал С.Зоригийн музей г.м Ц.Зориг монгол сэтгэлгээгүй хүн

    • 203.91.115.53
      2025/01/24

      музей байгуулж болохгүй гэж үү?

  • 202.55.188.119
    2025/01/24

    Ene muuhai jenko horchin huur hurdan uhej daldraasai.

    Хариулах
  • 202.126.88.74
    2025/01/24

    Ёстой хол очиж хуцаад хог дээр очиж хэвт энийг бичсэн сэтгүүлч малаа газар нутаг баялгийг чинь бүрэн үлдээсэн

    Хариулах
    • 59.153.112.119
      2025/01/24

      Үнэн. Эцгийнх нь баатарын одон сэлэм нтрийг нь өгөхгүй юм бол таарсан мөнгө өгөөд улс худалдаж авч болно шт

  • 103.212.119.253
    2025/01/24

    Орост өгчихсөн Монголын минь уулыг аваад ирээч тэгвэл өөрөөр ярьж болохын

    Хариулах
    • 122.201.31.22
      2025/01/24

      Зөв.

  • 66.181.161.91
    2025/01/24

    Унтаа Цэдэнбалын биш Монголын өв хөрөгө.

    Хариулах
  • 66.181.182.120
    2025/01/24

    Үе үеийн төрийн тэргүүнүүд байсан болохоор улсын өмч юм биш үү.Одоо Женко энэ байрнаас нь гараачээ.

    Хариулах
  • 202.21.107.26
    2025/01/23

    Huurhiid shunaad bh hurungu yu bsn ym ? harin odoo Bagabanidaas ehleed amisgaa huraaval bulaatsaldah hurungu ih l garah bhdaa ! ter bairiig tsagtaa Badamjunai , Hurts nar ch avah talaar huutsulduud baraagui ym , harin odoo jenko bol luivriin lut turshilagatai etgeed avsan bhiig ugui gehgui l bhdaa !

    Хариулах
  • 59.153.112.29
    2025/01/22

    Ц.ЭЛБЭГДОРЖ НАРЫН АРДЧИЛСАН НАМ , ТАЛИЙГААЧ ОЧИРБАТ ГАРЫН МАНАН ХАМТРАН Ц.ЗОРИГИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН " ААВЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ БУЦААЖ АВБАЛ ТОЛГОЙ БАЯН БОЛНО " ГЭСЭН ҮГИЙГ ЗОХИОМОЛООР ЭВЛҮҮЛЭГ ХИЙЖ НЭМЖ ОРУУЛСОН УУ !!!. Ю.ЦЭДЭНБАЛД ӨӨРИЙН ОРОН СУУЦГҮЙ ХУВИЙН МАШИНГҮЙ ӨМЧ ХӨРӨНГӨ БАЙГААГҮЙ !! БАНКАНД 100 МЯНГАН ТӨГРӨГ , ДУРСГАЛЫН 3 МӨНГӨН АЯГА , ТАМХИНИЙ НЭГ ХӨӨРӨГ БАЙСНЫГ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ ЗАРИЛАГ ГАРГАН Ю.ЦЭДЭНБАЛЫН АЛДАР ЦОЛ , ГАВЬЯА ШАГНАЛЫГ НЬ ХУРААН АВЧ , НАМААС НЬ ХӨӨН ЦӨЛЖ , ЭХНЭР ФИЛОТОВАД НОМЫГ НЬ АЧУУЛЖ.ВАГОНД СУУЛГАЖ ЯВУУЛСАН БАЙДАГ !!! Ю.ЦЭДЭНБАЛ МОНГОЛ ЭХ НУТАГТАА БУЦАЖ ХАРИХААР УЙЛЖ ГАРГАЖ БАЙСАН ХҮСЭЛТИЙГ ТӨР ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ХҮНИЙ НУТАГТ ҮХҮҮЛЭВ !!! МАРШАЛЫНХАА ШАРЛЫГ ЖАДАМБАА ГЕНЕРАЛ ӨӨРӨӨ БИЕЧЛЭН ХӨӨЦӨЛДӨН БАЙЖ МОНГОЛД АВЧ ИРЖ ОРШУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ !!! НӨХРӨӨ ОРШУУЛАХААР ГАШУУДАЖ ИРСЭН ФИЛАТОВАГ ХУУЛИЙН БАЙГУУЛАГА СААТУУЛАН БАЙЦААЖ ХҮН ЧАНАРГҮЙ МУУ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙЖЭЭ !!!

    Хариулах
    • 59.153.112.63
      2025/01/25

      Энэ бүгдийг ЗХУ ын эрх баригчид хийсэн биз дээ.манай хэд өөрийн эрх мэдэлгүй маршалаа ч эх орондоо авчрах эрхгүй л байлаа.МАХН буюу МАН өөрсдөө оросын заавраар хөөж туугаад биз.орос Ман 2 т оол сайн хэл

    • 202.55.188.102
      2025/01/24

      Үнэн бичсэн байна.

    • 66.181.161.91
      2025/01/24

      Баримттай бичээрэй. Гүтгэлэг тарааж асуудалд оров доо. Нэг л баримттай үнэн бий шүү.

    • 202.9.40.203
      2025/01/22

      Яг үнэн

  • 59.153.115.129
    2025/01/22

    Хуучин нийгмийн үёд Бал даргын 2 хүү нь Монголд огт амьдардаггүй,үргэлж Москвад амьдарч байсан.Монголд огт элэггүй,монгол хэл огт мэдэхгэй дандаа оросоор ярьдаг хүүхдүүд сүүлд нь дээд сургууль төгссөн болоод Монголыг төлөөлж СЭВ-д ажиллаж байв.уг нь эцгийнхээ нутаг гэдгээр Монгол хүн болох байв.гэвч эдгээр хүүхдүүд нь огт хүсээгүй.үүнд нь ээжийнх нь нөлөө их байсан байж таараа.одоо хэн ч тоохоо болиод ядраад ирэхээр Монголыг гэх болж.нам,төрөөс их л харсан байна,одоо болноо.Монголын иргэн ч биш товариш байгаа

    Хариулах
    • 139.5.219.223
      2025/01/25

      тэр сэлэм.одон энтрийг тэрэнд огч болохгуй.музейд нь л байг.тэрнийх ч биш.бусад хэнийх ч биш.даргын юм учраас музейд л байх нь зов

    • 66.181.180.206
      2025/01/25

      Монголд байсан орос 2-р сургуульд явдаг байсан. Одоогийн ТЗ-н удирдах газрын зүүн урьд. Одоо суурин дээр шинээр сургууль байриад монгол сургууль байгаа

    • 202.126.90.242
      2025/01/24

      Yag unen mongold eleggui heliig suraagui

    • 66.181.161.91
      2025/01/24

      Үнэн

    • 59.153.113.133
      2025/01/24

      Монголд элэггүй нь үнэн шүү.Монгол хэлээрээ ч зөв ярьж чадахгүй.

  • 103.212.116.79
    2025/01/22

    одоо хууль бусаар хөрөн гөжсөн тухай хууль гарах гэж байна. ЮУН ӨМЧ. ХУЛГАЙЛСАН ЗҮЙЛҮҮДИЙГ БУЦААЖ АВАХ ГЭЖ БАЙНА ЭНЭ ТӨР ХАРИН ХУВЬСГАЛЫН ҮЕЭР ХУРААГДСАН ЭД ЗҮЙЛ ХӨРӨНГӨӨ ОЛЖ АВАХСАН. ТИЙ ХУУЛЬ ГАРГАМААР ЮМ. БАРУУН ЕВРОПОД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ

    Хариулах
  • 202.126.90.29
    2025/01/22

    Гадны гар хөлийг гавьяатай байсанч бүү мандуул гэдэгдээ...

    Хариулах
  • 66.181.161.154
    2025/01/22

    Huuli esnii ezend ni uvluulj uguh heregtei...ezen ni ymaa medej ereg ni usaa hashdag jam ym daa.

    Хариулах
    • 59.153.112.119
      2025/01/24

      Тийм штээ аавынх нь шагналын юмсыг өгвөл таарна

  • 202.126.88.113
    2025/01/22

    Tegjil taarna...ard n jenkoch bai hen negen sonirhol buhii etgeed baijil baigaa ter hun n noloo buhii etgeed baih n oilgomjtoi

    Хариулах
  • 202.55.188.102
    2025/01/22

    " Ард " кино театрыг Сосорбарам луйвардаж авчихаад " миний өмч " гээд сууж байгаа биз дээ. 44 жил МУ-ыг хөгжүүлж их бүтээн байгуулалт хийсэн агуу удирдагч Цэдэнбалын гэр музейг ажиллаж амьдарч байсан газар нь байгуулахад юу нь буруу гэж ? Иргэдээс гарын үсэг цуглуулаад ЗГ-т өргөх бичиг өг. Зөвшөөрч гарын үсэг зурах хүмүүс олон байгаа. .

    Хариулах
    • 59.153.112.63
      2025/01/25

      Яахаараа ганц бал даргын музей гэж ер музей нь үндэсний музей дотор л байвал болно ш дээ.МАН өөрийн хөрөнгөөрөө музей байгуулах хэрэгтэй дээ наад байр чинь ёстой улсын өмч биш үү тэгээд ч Чойбалсан гуайлаад бариулсан юм бна ш дээ

    • 59.153.112.119
      2025/01/24

      Үнэн шүү

    • 139.5.218.190
      2025/01/23

      Дэмий асуудал шүү, түүгээр явсан гайг үүгээр дуудав гэж хэлээд байнадаа

  • 202.55.188.115
    2025/01/22

    Элийрэгч Уянга гэнэж таарсан хог шаарын хардлагаа нийлтлэж бгаа Танай Саит басл хог гэсэн үг...

    Хариулах
    • 66.181.180.206
      2025/01/25

      Гадны хөл гар эрүүл өвчтэй мэдэгдэхгүй