Өндөр хүчдэлийн тулгуур багана, амбаар шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраажээ

С.Гандэлгэр
5 цаг 43 минутын өмнө

Өчигдөр /2025.06.10/ улсын хэмжээнд доорх гал түймрийн дуудлагууд бүртгэгджээ. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  "Prius Alpha" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот баг орон сууцны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 2 өрөө байранд эд хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргасан.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна