Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогоос авдаг хоёр хувийн татварыг байхгүй болгох боломж ойрын үед бүрдэж магадгүй болоод байна.
Хуульч О.Батхүү энэхүү хуулийн заалтыг хүчингүй болгох өргөдөл d.parliament.mn платформд байршуулсан нь 100,000 хүний дэмжлэг авчээ.
Ингэснээр уг саналыг УИХ-ын түвшинд хэлэлцэх нөхцөл бүрдсэн. Тодруулбал, УИХ-ын Тамгын газар ажлын гурав хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлж, улмаар Байнгын хороо ажлын хэсэг байгуулж хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна