2023 оны есдүгээр сард тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монгол Улс улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангах боломж бүрдсэн талаар зарлаж байлаа. Гэтэл ердөө хоёр жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д очихдоо улаанбуудай гуйж, ОХУ-ын Ерөнхийлөгч зөвшөөрөн ивээнгүй хандсан тухай мэдээг Засгийн газар олон нийтэд мэдээлж байх юм.
Усалгаагүй газар тариалан цаг агаарын байдлаас шалтгаалдаг, ам гарч болдоггүй барьцгүй салбар. Гэхдээ цаг агаарын шалтгаангүй бол бусад салбарын нэгэн адил жил бүр өсөлт гаргаж, гольдирлоороо хөгжиж байх учиртай. Тэгвэл Монголд сүүлийн хоёр жил ган гачиг болоогүй байхад яагаад хөршөөсөө гуйх хэмжээнд хүртлээ доройтов. Энэ цэвэр төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой байсан.
Эргэн сануулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны дөрөвдүгээр сард гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгах болсон талаар зарласан. Улмаар мэргэжлийн байгууллагаас гурилын үйлдвэрүүд үндэслэлгүйгээр үнэ нэмснийг тогтоосон дүгнэлт гаргуулж, импортын татварыг тэглэснээр ОХУ-аас импортын гурил орж ирэх боломж бүрдсэн юм. Тухайн жил цас зуд ихтэй байсан болохоор тэжээлийн хэрэгцээ их байсан бөгөөд энэ нь шийдвэр гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлснийг үгүйсгэхгүй.
Хамгийн хоржоонтой нь, уг шийдвэрийг газар тариалангийн компаниуд эсэргүүцэхэд “Жил бүр 100,000 тонн хүртэлх улаанбуудайг улсын санд худалдаж авна” гэж хуурсан. ААН-үүд тухайн үед “Хүртэлх...” гэдэг үгэнд төдий ач холбогдол өгөөгүй, өөрөөр хэлбэл “100,000 хүртэлх...” гэдэг үг УИХ-ын тогтоолд орсноороо нэг тонныг худалдаж авахгүй байсан ч тогтоол зөрчигдөхгүй гэдгийг анзаараагүй юм.
Намар нь ААН-үүд “100,000 тонн буудайгаа худалдахаар хөөцөлдсөн боловч авах газар байсангүй.
Ингээд тодорхой процесс өрнөж, импортын татвар тэглэх шийдвэрийг болиулах эсэх асуудал УИХ-ын чуулганаар орсон ч хэвээр нь үлдээсэн байдаг. Харамсалтай нь, энэ үед газар тариалангийн зарим компани хэчнээн га-д юу тарихаа шийдсэн байсан. Ашиггүй улаанбуудай тарьснаас өөр юм таръя гээд шийдсэн хэрэг.
2023 онд Монгол Улс 360 орчим мянган га талбайд тариалалт хийж, 480 мянган тонн улаанбуудай хурааж авч байсан бол 2024 онд 310,000 га талбайд тариалсан. Энэ жил 264,000 га талбайд тариалж, 255,000 тонн ургац авах төлөвтэй.
Дотоодын ААН-үүдээсээ “100,000 ХҮРТЭЛХ тонн улаанбуудай авна” гэсэн тогтоол баталж хулхидаж байсан төр энэ удаад ОХУ-аас “100,000 тонн улаанбуудай авна” гэсэн яс тоотой шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна.
Мэдээж, энэ бүх үйл явц өрнөхөд гурилын үйлдвэрүүдийн шунал, хомсдол үүсгэж ашиг олох гэсэн шунал нөлөөлсөн. Том нь ч, жижиг нь ч ялгаагүй байсан. Төр арга хэмжээ авсан ч үр дүнд нь өнөөдөр хөршөөсөө гуйгаад байж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.204
Авилга хулгай нүүрэлсэн Төртөй улс улам л Дампуурна уу гэхээс дээшээ гарахгүй ээ,
Хариулах66.181.189.38
Салбарын бодлого дампуу болсон. Хувийн амбици хүчтэй байна.
Хариулах103.229.122.81
дотоодын хэрэгцээгээ хангана өөрсдөө гээд сайд нь олон нийтэд хандаж 3 хоногийн өмнө мэдэгдээд байсан. сэтгүүлч худлаа яриад байна уу? сайд уу?
Хариулах