“Халзан бүрэгтэйн” сонсгол төрийн ордонд үргэлжилж байна.
Бид сонсголтой холбоотойгоор Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас зарим зүйлсийг тодрууллаа.
Г.Эрдэнэтуяа: Өнөөдөр Монголд 2000 гаруй хайгуулын буюу ашиглалтын лиценз байгаа. Тухайн төсөл маань хөрөнгө оруулалтаа оруулж ирээд үйл ажиллагаагаа явуулах эрх нь хуулиараа байгаа.
Өнөөдрийн сонсголын хувьд олон талын зөрүүтэй ойлголт байхыг үгүйсгэхгүй. Хариуцлагатай уул уурхайн стандарт буюу хайгуулын үе шатны стандартад саяхан Халзан бүрэгтэй төсөл маань нэгдээд хэрэгжилтийг хангаад явж байгаа гэж ойлгож байгаа.
Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсэнд тулгуурлаж болохгүй. Дэлхийд эрэлт нэмэгдэж буй газрын ховор элементийн ордыг хууль ёсоор нь олборлож, эдийн засгаа солонгоруулах нь зүйтэй.
Газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд цөөн хэдэн ордыг илрүүлж, хайгуулын үйл явц дээрээ л явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна