Б.Бат-Эрдэнэ: Халзан бүрэгтэйн төсөл бол сонсгол хийх шаардлагагүй хууль ёсных

Х.Есү
1 цаг 56 минутын өмнө

“Халзан бүрэгтэйн” сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Бид сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тоддрууллаа. 

Тэрбээр, "Манай улс хууль тогтоомжийн хүрээнд хангалттай хуультай. Эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Эрх зүйн орчноос улбаалаад үйл ажуиллагаа явуулах ААН-үүдийг хязгаарлах нөхцлүүд л өнөөдөр үүсээд байна. Энэ бол попролт. 

Цалин тэтгэвэр нэмээч ээ гэж орилж байгаа мөртлөө төрд орж ирэх орлогыг хааж боож байна. Халзан бүрэгтэйн төсөл бол сонсгол хийх шаардлагагүй хууль ёсных, нөлөөллөө тогтоогоод хэрэгжүүлэх шаардлагатай.

Газрын ховор элементийг цаашдаа ашиглахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно. БНХАУ өнөөдөр газрын ховор элементийн ашиглалтаараа дэлхийд ноёрхож байна. Бусад улсууд эрэл хайгуул хийгээд явж байна. 

Тэгэхээр бид хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөллийн асуудлыг нь тооцоод ашиглах боломжтой байгалийн баялгийг ашиглах ёстой. 

Өнөөдрийн сонсголоор нэгдсэн нэг ойлголттой болох асуудал чухал" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна