Халзан бүрэгтэй төслийн талаарх сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Бид сонсголын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Газрын ховор элементтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компани хайгуулын үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд эсэргүүцэж зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох ёстой юм байна гээд хяналтын сонсголыг хийж байна.
Нэгдүгээрт иргэдэд газрын ховор элемент гэдэг нь юу вэ гэдгийг сайн ойлгуулах ёстой. Бид аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаж, улс орныхоо ирээдүйг бодох ёстой. Иргэдэд газрын ховор элементийн талаар сөрөг мэдээлэл илүү байгаа учраас эсэргүүцэж байгаа. Өнөөдрийн сонсголоор бид нэг талдаа гарах шаардлагатай.
Газрын ховор элементийн эрэлтийг 100 хувь гэж тооцвол нийлүүлэлт нь 25 хувьтай байна. Иймд Монгол улс газрын ховор элементийн нөөцөө гүйцэд тогтоож олборлох ёстой.
Шинжлэх ухаанд суурилсан үнэн бодит мэдээлэл Монгол Улсын хөгжилд тулгуур болно. Хүн малын эрүүл мэндтэй холбоотой нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна