Халзан бүрэгтэй төслийн талаарх сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Бид “Халзан бүрэгтэй” төслийн гүйцэтгэх захирал А.Цолмонгоос тодрууллаа.
Тэрбээр, "Манай халзан бүрэгтэй төсөл Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой орд яах аргагүй мөн. Ганцаараа хүнд газрын ховор элементийн нөөцтэй, нөөцийн хэмжээгээрээ гайгүй том. Гэхдээ их олон жилийн хугацаанд ойлгомжгүй байсаар ирсэн.
Бид ард иргэдийг мэдээлжүүлэх ажлаа хийсээр л ирсэн. Гэхдээ зарим талаараа дутуу ажилласан зүйл байгаа. Тухайн бүс нутаг нь малчин өрх олонтой. Малын гажиг нь цацрагийн хороос бус эрдсийн дутагдал гэж тогтоогдсон.
Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хайгуулын ажлаа явуулах боломжгүй хугацаа алдсан. Үүнтэй холбоотой төслийн ерөнхий хуваарь 2.5-3 жил орчим хоцорч байгаа. Хөрөнгө мөнгө гэхээс илүү цаг хугацаагаар их хохирч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна