Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, борлуулалт, хагас коксон түлшний хэрэглээ зэрэг цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан.
Хагас коксон түлшний илчлэг сайжруулсан түлштэй адилхан. Тиймээс зуух хайлна гэсэн айх зүйл байхгүй. Харин гэмтэлтэй зуухнуудыг дүүрэг болгон гагнаж янзалж хөөлж байгаа .
Боловсруулсан дээд бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаална. Энэ нь эдийн засагт үр ашигтай.
Хагас коксын сургалт, газын сургалтыг 12-р сараас айл өрхүүддээ орж эхэлнэ.
Энэ жилдээ багтаан 170 мянга гаруй ухаалаг мэдрэгч тавина. Өчигдрийн хувьд 2 иргэн галд 1 иргэн угаартсан байсан. Угаар мэдрэгч байхгүй айл байсан. 6,5 тэрбум төгрөгөөр үлдсэн айлууддаа угаар мэдрэгч тавина.
Энэ жил 5000 айлыг газыг хэрэглээ рүү шилжүүлнэ. Дараа жил 50 мянган айлыг газыг хэрэглээ рүү шилжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна