Хөвсгөл аймгийн Тариалан сумд сураггүй алга болсон хоёр настай хүүг ес дэх өдрөө эрэн хайж байна.
Өчигдөр хүүхдийн ар гэрээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгсөн байна. Тэд холын албан хаагчид болон иргэдийг буцаах хүсэлт тавьжээ.
Өчигдөр эрлийн газар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сумын ЗДТГ болон ар гэр, сайн дурын иргэд өнөөдрийн эрлийг "Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт 5 км-т явганаар, мөн зүүн хойд зүгт 500 метр зайд явганаар хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна