Хууль зүйн яамнаас ашигт малтмалын 16 ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд:
Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын архивд шалгалт хийж, Үндэсний геологийн албанаас ордтой холбоотой улсын төсвийн санхүүжилтийн дүн мэдээллийг татан авч дүгнэлт гаргах;
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдүүд нь тухайн төсөлдөө байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгуулсан эсэх, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулсан эсэхийг шалгах;
Дээрх ордуудтай холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байгаа эсэх талаар шүүхийн шийдвэрийн цахим сангаас авах;
Татварын ерөнхий газраас татвар төлөлтийн мэдээллийг он тус бүрээр гаргуулах;
Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг шинэчлэн гаргуулах;
Гаалийн ерөнхий газраас ордтой холбоотой ашигт малтмал улсын хилээр гарсан талаарх мэдээллийг гаргуулан авах ажлыг зохион байгуулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, шилжүүлсэн эсэх асуудлыг шалгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна