Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийг зургаан хувь нэмнэ. Илүү нэмнэ гэж худлаа ярьж, улс төржилт хийхгүй

Х.Есү
2025/09/25

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас ахмадын тэтгэвэр нэмэх асуудлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Мэргэжлийн  яамнаас ахмадуудын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх нь зөв гэсний үндсэн дээр зургаан хувиар нэмж байгаа. Ирэх жилээс буюу 2026 оным нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмж зургаан хувиар нэмэгдээд явах боломжтой болж байна. 

Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгоход 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Би нэмнэ гэж худлаа ярьж, улс төржиж хүлээлт үүсгэж чадахгүй. Мөнгө хэвлээд Монгол Улсаа Венесуэль болгож болохгүй шүү дээ. 

Тиймээс бид бодитойгоор энэ судалгаа тооцоог хийх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.198
    2025/09/26

    Хуулиа барь.

    Хариулах
  • 45.117.35.3
    2025/09/25

    zailaach dee chi

    Хариулах
  • 103.212.116.246
    2025/09/25

    НЭМЬЕ Ч ГЭСЭН МӨНГӨ БАЙХГҮЙ.БҮГДИЙГ НЬ ТӨРИЙН ЛУЙВАРЧИД БАРААД ИДЧИХСЭН.

    Хариулах