Оюутолгйн зээлийн хүүгийн асуудал улстөрд өнөөдөр халуун сэдэв хэвээр байна. Тодруулбал, 20.0 тэрбумын зээлтэй. Түүний 11.3 тэрбум нь хувь нийлүүлэгчдийн зээл. 11.3 тэрбумын 6.1 тэрбум нь үндсэн зээл. Үүний хуримтлагдсан хүүг 2011 оноос хойш тооцохоор одоо бараг үндсэн зээлийнхээ хэмжээнд хүрчихсэн.
Үүнийг өөрчлөхгүй бол 2037 онд Монгол Улс Оюутолгойн ашгаас хувь хүртэх болоход хуримтлагдсан хүүд 18.0 тэрбум ам.доллар төлөх болчихоод байгааг түр хорооны гишүүд хэлж буй.
Зөвхөн нэг жилийн хуримтлагдсан хүүд 1.3 тэрбум ам.доллар буюу V цахилгаан станц баригдах хэмжээний мөнгө жил бүр хүүнд төлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрх ашиг хаягдчихсан яваа. Тиймээс “Риотинто”-той яаралтай хэлэлцээрт орж, ирэх арван хоёрдугаар сарын 31-нээс өмнө эцэслэх ёстой.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр "Маш өндөр хүүтэй байгаа Оюутолгойн зээлийн хүүг бууруулах ёстой. Ард түмний эрх ашиг ерөөсөө харагдахгүй байна. Онтригийн эзэмшиж байгаа лицензүүд Оюуолгой гэрээний нэг хэсэг биш тусад нь авч үзэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.179
Наад 34% эзэмшдэг чинь угаасаа буруу байсан, ийм их мөнгөний өрөнд оруулчихлаа! Улс төр хийж ухаанаа барж байхаар улсаа хөгжүүлэх ганц ч гэсэн зөв шийдвэр гаргаач! Рио тингийн өөрсдийнх нь тавьсан зээл! Хөрөнгө оруулна гэчихээд зээл аваад дагаад Монголын тал өрөнд орчихсон. Ингэж ч тоглохгүйэ! Лиценз эзэмшлийн 34%-ийг өгөөд, өрийг өөрсдөд нь даалгаад, оронд нь 34%-ийн татвар авдаг болоо!
Хариулах