Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гуравдугаар хуралдаан боллоо

Х.Есү
17 цаг 33 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гуравдугаар хуралдаанд 15 хүн оролцож 64 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд гарсан УИХ-ын тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа юм. Харин тус хорооны дэд даргаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ажиллаж байна.

May be an image of 7 people and text

Өнөөдрийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар нийслэлд хэрэглээнд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа хагас кокс буюу хөх нүүрсний тонн тутмын үнийг 200 мянган төгрөгөөр тогтоох асуудлыг хэлэлцлээ.

May be an image of 7 people and text

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хуралдаанд санал оруулж үнийг дахин судлаж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосноор хуралдаан өндөрлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна