Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж нутаг орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар төрийн дээд одон медалийг гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Лхамсүрэнгийн Банзрагч
Сайнцагаан сумын иргэн Бүтэдийн Долгор
Алтан гадас одонгоор:
Сайнцагаан сум, 7-р багийн иргэн Дуламжавын Буян-Өлзий
Сайнцагаан сум, 8-р багийн Лувсандоржийн Бадамцэцэг
Сайнцагаан сум, 9-р багийн Монхоодойн Мөнгөнцэцэг
Сайнцагаан сум, 7-р багийн Дэлгэрийн Цолмон
Сайнцагаан сум, 9-р багийн Маналын Идэрчулуун
Сайнцагаан сум, 9-р багийн Ёндонгийн Эрдэнэчулуун
Сайнцагаан сум, 8-р багийн Даржаагийн Удвалцэцэг
Сайнцагаан сум, 2-р багийн Жагарын Ням
Сайнцагаан сумын иргэн Баяраагийн Ганбаатар
Дэрэн сум, 2-р багийн Лувсанбүдийн Намсрай
Луус сум, 1-р багийн Бүдширийн Цэндсүрэн
Өлзийт сум, 6-р багийн Шатарын Хулан
Өндөршил сум, 2-р багийн Данзангийн Өлзий
Өндөршил сум, 1-р багийн Даваадагвын Цэрэннадмид
Өндөршил сум, 2-р багийн Дарьсүрэнгийн Батсуурь
Хулд сум, 3-р багийн Цэрэндашийн Бямбацэнд
Хулд сум, 3-р багийн Ичинхоролын Гантөмөр
Цагаандэлгэр сум, 3-р багийн Чүлтэмийн Даваасүрэн
Луус сум, 1-р багийн Санжидмаагийн Эрдэнэ-Очир
Луус сум, 3-р багийн Бямбажавын Алтанчимэг
Цагаандэлгэр сум, 1-р багийн Очирхуягийн Цэдэв
Өлзийт сум, 2-р багийн Гиегийн Өлзийцэцэг
Сайнцагаан сум, 3-р багийн Цэдэвжавын Жаргалсайхан
Цагаандэлгэр сумын иргэн Содовын Чинбат нар тус тус шагнагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна