“TikTok” платформыг үүсгэн байгуулагч БНХАУ-ын “ByteDance” компани АНУ дахь бизнесийнхээ 50 хувийг худалдах гэрээнд гарын үсэг зуржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа учир тус компанийг АНУ дахь бизнесийнхээ хяналтын багцыг АНУ юм уу, олон улсын хөрөнгө оруулагчдад худалд, эс бөгөөс шууд хориглоно хэмээн дарамталж байсан юм.
Гэрээ байгуулагдсанаар, компанийн 50 хувийг АНУ-ын Oracle, Silver Lake болон Эмиратийн хөрөнгө оруулалтын MGX зэрэг хөрөнгө оруулагчдын консорциум, үлдсэн 50 хувийн 19.9 хувийг “ByteDance”, 30.1%-ийг ByteDance-ийн одоогийн хөрөнгө оруулагчдын салбар компаниуд эзэмшинэ. Ингэснээр БНХАУ-ын компани хяналтын багцаа алдаж, Д.Трампын шаардлага хангагдан, “TikTok” АНУ-ын хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэсэн хэвээр байх боломжийг бүрдүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.138
Трамп мундаг байнөө. Трампт атаархсан пиздаа нар л түүнийг муулж үзэн ядна.
Хариулах