БНХАУ Монголын хилийн ойролцоо байгуулсан цөмийн зэвсгийн талбайдаа тив хоорондын 100 гаруй пуужинг сэмхэн байршуулсан бөгөөд зэвсгийн хяналтын асуудлаар хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэсэн тайланг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Энэ мэдээлэл гарсан даруйдаа олон улсын хэвлэлээр мэдээлэгдээд байна.
Бээжин сүүлийн жилүүдэд зэвсэглэлдээ онцгой анхаарч, асар хурдацтайгаар хүчин чадлаа өсгөж буй. Энэ талаар зарим улс орнууд болон судалгааны байгууллага баримт гаргадаг ч Бээжингийн зүгээс “Манай улсыг гүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж байна” хэмээн эсэргүүцдэг байв.
Энэ удаад Пентагоноос дахин Бээжингийн зэвсэглэлийг хөндөж байгаа энэ бөгөөд үүнийг цөмийн болон бусад зэвсэглэлийг хязгаарлах хэлэлцээрийг БНХАУ болон ОХУ-тай хийх хүсэлтэй холбон тайлбарлаж болно. Гэхдээ, Бээжингийн зүгээс тэртэй тэргүй асар их зэвсгийн нөөцтэй болчихсон улсуудтай ийм төрлийн хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд нь энэ талаар “Манай улс хамгаалалтын стартегиа баримталж, цөмийн хүчин чадлаа шаардлагатай хамгийн бага түвшинд барьж байгаа. Цөмийн туршилтыг түр зогсоох амлалтаа биелүүлсэн” хэмээн мэдэгджээ.
Пентагоны тайланд Монголын хилийн ойролцоо байршуулсан пуужингийн болзошгүй бай хаана байж болох талаар дурдаагүй ч хууль тогтоогчдод өгөхөөс өмнө өөрчилж болох талаар дурдсан байна. Мөн тайланд, Бээжингийн цөмийн цэнэгт хошууны тоо 2024 оны байдлаар 600 байсан нь өсөлтийн хурдац өмнөх жилүүдээсээ буурсан. Гэсэн ч 2030 он гэхэд 1000 цөмийн цэнэгт хошуутай болох нь тодорхой гэж дүгнэжээ.
Харин БНХАУ цөмийн цэнэгт хошууны тоогооо нэмж байгаа ч хамгаалалтын зоригоор буюу түрүүлж ашиглахгүй байх зарчмыг барина гэж мэдэгдсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.57
Хятадын дайснууд хятдын энэ пуужингуудыг онилж бгаа. Сум алдвал эсвэл дайтаж эхэлбэл зэргэлдээ манайх хамгийн түрүүнд цөмийн 1000 цэнэгийн дэлбэлтэд өртөж хумхийн тоос болно. Үүнд л аюул бгаа
Хариулах66.181.190.190
Ккк өвөр монголын газар нутгийг бид авчуул үнэгүй 100 цөмийн хушуутай болох нь ээ.
Хариулах202.131.238.26
ха ха ха тийм шүү
202.126.89.57
Орос болон японы дайралтаас хамгаалах зорилготой байлгүй дээ.
Хариулах59.153.115.50
дорнод хилийн оростой ойролцоо нутагт байршуулсан бна.
Хариулах203.91.115.47
00 н зарсан газрыг авах гээд ирсэн байхаа
Хариулах202.55.188.98
Хужаа нар Монголчуудын өвөг Хүннү нараас айхдаа түмэн газрын цагаан хэрмийг барьж тэрхэн үедээ хэсэг бүтэн нойртой хонодог бсан гэдэг. Харин энэ цаг үед тэд Монголын өмнөд хилийн дагуу 100 тив алгасах пуужинт "цагаан хэрэм" байрлуулж бж л тайван унтах болсым бна дөө к кк
Хариулах202.9.46.38
Монгол цөмийн зэвсэгтэй болж говийн аймгуудад цөмийн зэвсэг байршуулах юмсан.
Хариулах59.153.114.243
баирлуулчихсан баигаа шоо
202.55.188.89
Hytaduudiig huuj gargaad urd hilee haa!!!
Хариулах202.55.191.194
Хил нээлттэй бензинээ оруулж чадахгүй байхад хаавал чи модоо барих байлгүй. хашаанаасаа гарч нэг хар
202.9.46.38
Зөв.
203.91.115.47
Эргүү минь ээ, нэгдүгээрт хятадууд монгол руу мөнгө үрж пуужин харваж яадаг юм, пуужингийн гарз, хоёрдугаарт хилээ хаавал чи шармай шалдан үлддэг юм байгаа биз дээ, өмссөн хувцасаа бандааашнаасаа эхлээд хар даа, гуравдугаарт нүүрсээ зарж хэдэн цаас олоод тэргүүгээрээ идэх хоол, бага бензин авч байгаагаа мэдэж байна уу. Ёстой нөгөө Нохой явган, гахай нүцгэн, Гэдсэндээ хийх хоолгүй, мөрөндөө углах дээлгүй гэдэг нь байж эргүү юм ярих юм
66.181.182.220
БНХАУ Монголын хилийн ойролцоо байгуулсан цөмийн зэвсгийн талбайдаа тив хоорондын 100 гаруй пуужинг сэмхэн байршуулсан бөгөөд зэвсгийн хяналтын асуудлаар хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэсэн тайланг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Энэ мэдээлэл гарсан даруйдаа олон улсын хэвлэлээр мэдээлэгдээд байна. Бээжин сүүлийн жилүүдэд зэвсэглэлдээ онцгой анхаарч, асар хурдацтайгаар хүчин чадлаа өсгөж буй. Энэ талаар зарим улс орнууд болон судалгааны байгууллага баримт гаргадаг ч Бээжингийн зүгээс “Манай улсыг гүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж байна” хэмээн эсэргүүцдэг байв. Энэ удаад Пентагоноос дахин Бээжингийн зэвсэглэлийг хөндөж байгаа энэ бөгөөд үүнийг цөмийн болон бусад зэвсэглэлийг хязгаарлах хэлэлцээрийг БНХАУ болон ОХУ-тай хийх хүсэлтэй холбон тайлбарлаж болно. Гэхдээ, Бээжингийн зүгээс тэртэй тэргүй асар их зэвсгийн нөөцтэй болчихсон улсуудтай ийм төрлийн хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд нь энэ талаар “Манай улс хамгаалалтын стартегиа баримталж, цөмийн хүчин чадлаа шаардлагатай хамгийн бага түвшинд барьж байгаа. Цөмийн туршилтыг түр зогсоох амлалтаа биелүүлсэн” хэмээн мэдэгджээ. Пентагоны тайланд Монголын хилийн ойролцоо байршуулсан пуужингийн болзошгүй бай хаана байж болох талаар дурдаагүй ч хууль тогтоогчдод өгөхөөс өмнө өөрчилж болох талаар дурдсан байна. Мөн тайланд, Бээжингийн цөмийн цэнэгт хошууны тоо 2024 оны байдлаар 600 байсан нь өсөлтийн хурдац өмнөх жилүүдээсээ буурсан. Гэсэн ч 2030 он гэхэд 1000 цөмийн цэнэгт хошуутай болох нь тодорхой гэж дүгнэжээ. Харин БНХАУ цөмийн цэнэгт хошууны тоогооо нэмж байгаа ч хамгаалалтын зоригоор буюу түрүүлж ашиглахгүй байх зарчмыг барина гэж мэдэгдсээр байна.
Хариулах