Н.Мадурог суулгасан онгоц АНУ-ын Нью Йоркт газардлаа

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 42 минут

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэргийнх нь хамт суулгасан онгоц хоёр цаг гаруйн өмнө АНУ-ын Нью Йорк мужийн “Стюарт” агаарын цэргийн баазад газарджээ.

Онгоцонд Н.МАдуро, түүний гэргийгээс гадна АНУ-ын хууль хүчнийхэн сууж явсан байна. Онгоц газардсаны дараа Н.Мадурог Манхэттэн рүү нисдэг тэргээр зөөж, тэндээсээ машинаар АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын төв байранд хүргэж, бичиг баримт бүрдүүлсний дараа Бруклин дахь Метрополитан цагдан хорих төвд шүүх хурал болтол хорих гэнэ.

Шүүх хурал нь нэлээд хурдан буюу ирэх долоо хоногт болж магадгүй байна.

Меьрополитан цагдан хорих төвд өмнө нь рэп дуучин Р. Келли, Жеффри Эпштейний хамтрагч Гислейн Максвелл, хамгийн сүүлд Шон "Дидди" Комбс зэрэг олны танил хүмүүсийг хорьж байжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.159
    Өчигдөр

    uur ulsiin yerunhiilegchid amerikiin huuli yamar hamaa bna ene zunusun tramp bolimoor yumaa madurod zubhun uuriinh ulsiin huuli yumuu olon ulsiin buyu delhiin huuli l uilchleh uchirtai bmaar

    Хариулах