Д.Трамп Венесуэлийн юунд нь болж Н.Мадурог унагасан бэ

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 32 минут

АНУ-ын Ерөнхилөгч Доналд Трамп Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж Ерөнхийлөгч Н.Мадурог нь баривчилсны дараа хэвлэлийн бага хурал хийж, “Шилжилтийн үе дуустал удирдлагыг гартаа авна” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ үедээ сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадогийн манлайддыг үгүйсгэж, улс орныг Дэд ерөнхийлөгч Делси Родригесоор дамжуулж хянана гэж мэдэгдсэн. Гэвч Делси Родригес ард түмэндээ хандаж эхэлсэн үгэндээ Венесуэль улс нэг л ерөнхийлөгчтэй, тэр нь Николас Мадуро гэж хэлсэн нь Д.Трампын хэлсэнтэй зөрж байгаа юм.

Эндээс Д.Трамп яг ямар зорилгоор Н.Мадурог унгаасан бэ, Венесуэль улсад цаашид юу болох вэ гэсэн асуулт үүснэ.

Венесуэльд хүчний харьцаа ямар байгаа вэ гэдгээс их зүйл шалтгаална

Зарим шинжээчдийн хэлж байгаагаар, өнгөрсөн шөнө болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын илэрхийлсэн байр сууринаас харахад тус улс улс төрийн хувьд Венесуэльд явуулах тодорхой бодлого төлөвлөгөө байхгүй гэдэг нь тодорхой харагджээ. Харин газрын тосны ордуудыг ашиглах тал дээр төлөвлөгөө байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн байна.

Олонхын таамаглаж байснаар бол, АНУ шийдвэрлэх алхам хийсний дараа Венесуэлийг сөрөг хүчин нь удирдах ёстой. Гэтэл Н.Мадурог баривчлах үед олон нийтийн сүлжээнд “Эрх чөлөөний цаг ирлээ” гэж бичсэн, өмнө нь Нобелийн энх тайвны шагнал хүртэж, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Эдмундо Гонзалесын хамтаар улс орны удирдлагыг гартаа авахад бэлэн байна гэж мэдэгдэж байсан Мария Корина Мачадогийн талаар Д.Трамп “Улс орныг удирдахад түүнд хүнгд байх болно. Түүнд ард түмний дэмжлэг байхгүй” гэж хэлсэн нь гайхаш төрүүлсэн.

Түүнчлэн, тэрбээр Дэд ерөнхийлөгч Делси Родригесыг АНУ-тай хамтрахыг зөвшөөрсөн гэсэн ч цаадах нь телевизийн шууд эфирээр ард түмэндээ хандахдаа Д.Трампын хэлснээс огт өөр утгатай үг хэлсэн юм. Тодруулбал, улс орноо хамгаална, Н.Мадуро одоо ч Ерөнхийлөгч хэвээр байгаа гэх мэтээр ярьжээ.

Эндээс, хэрвээ Делси Родригес Д.Трамп, М.Руио нарын хэлсэн шиг АНУ-тай хамтрахыг зөвшөөрсөн юм бол түүнийгээ шууд илэрхийлэхээргүй хэмжээний дэмжлэг Н.Мадурод байсаар байна гэсэн үг. Чухам эндээс Венесуэлийн хувь заяа цаашид хэрхэх нь шалтгаалах юм. Д.Трамп бол Н.Мадуро ямар ч дэмжлэггүй болсон нь цэргийн ажиллагаа амжилттай болох нэг үндэс гэсэн. Венесуэлийн арми ажиллагаанд тусалж, АНУ-ын талд орсон гэсэн яриа ч байна.

Энэ бол мэдээж, Н.Мадуро улс орондоо дэмжлэггүй болсныг харуулна. Гэвч Делси Родригесын мэдэгдэл хийгээд Маярия Корина Мачадугийн талаар Д.Трампын өөрийнх нь үг зэргээс харахад, Н.Мадурогийн дэмжигчид Венесуэльд одоо ч байгаа гэдгийг харуулж байгаа юм. Үнэн бол нэг хэсэгтээ л тогтворгүй байдал үүсэхийг ёрлоно. Харин сөрөг хүчний талаар Д.Трамп олигтой үг унагахгүй байгаа нь, Венесуэль улс цаашид ардчилдын замаар явна уу, дарангуйллын замаар явна уу Вашингтонд огтхон ч сонин биш, гагцхүү газрын тосны ордуудад нь эзэн суухыг л хүссэний шинж  гэдэг дүгнэлтийг зарим шинжээчид хийж байна. Харин сонирхолтой нь, тэдгээр шинжээчид их төлөв баруун Европынх байгаа нь сонирхолтой.   




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.58
    21 цагийн өмнө

    Хятад улс сүүлийн 20 жил Дэлхийг цэрэг зэвсгийн хүчээр биш, харин "Мөнгө"-өөр эзлэх бодлого баримталсан. Венесуэль дэх 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бол тэдний Латин Америк дахь хамгийн том стратегийн бодлого байсан. Хятадын тооцоогоор бол Мадуро тэдний мөнгөөр засаглалаа барьж, хариуд нь нефть болон стратегийн байрлалаа өгөх ёстой байв. Гэвч Трамп энэхүү эдийн засгийн "нарийн тоглоом"-ыг цэргийн «бүдүүн борог» аргаар буюу шууд цохилтоор эвдэж орхилоо. Энэ нь Хятадад өгч буй "Чи хэчнээн мөнгөтэй байгаад миний пуужингийн өмнө тэр чинь зүгээр л цаас" гэсэн сануулга мессеж юм. Трамп өнгөрсөн жил Панамаас Хятадын нөлөөг шахсан юм. Панамын суваг болон Венесуэлийн нефть бол Атлантын болон Номхон далайг холбосон стратегийн гол "судас" юм. АНУ эдгээр цэгүүдээс Хятадыг хөөж гаргаснаар өөрийнхөө "Монрогийн номлол дээр "Америк тив бол зөвхөн Америкчуудынх" гэсэн үзлийг 21-р зууны хөрсөнд дахин шинээр суулгав. Хятад улс Венесуэлд 60 тэрбум доллар зарчихаад байхад нь АНУ 3-хан цагт бүх зүйлийг нь "элсэнд асгасан ус" болгож чадаж байгаа бол, Манай улс дахь Хятадын нөлөө ч бас ийм хэврэг байж болохыг харуулж байна. Дональд Трампын энэ нүүдэл бол дэлхийн "Босоо" тэнхлэг АНУ-ын ноёрхолоо хүчээр сэргээх гэсэн оролдлого юм. АНУ ийнхүү шийдэмгий хөдөлж байгаа нь "Мөнгөөр Дэлхийг захирна гэж андуурсан" Хятадад барьж буй хамгийн том "бэлэг" боллоо. Бид энэ үйл явдлыг хараад "Хятадын эдийн засгийн хараат байдал" бол бидний аврал биш, харин биднийг "барьцаанд" оруулж буй урхи гэдгийг ойлгох ёстой. Бид өөрсдийнхөө "Тураны зүрхийг зэвсэг болон технологиор баталгаажуулахгүй бол бид ч бас ийм "наймааны золиос" болоод дуусна.

    Хариулах
  • 202.9.46.58
    21 цагийн өмнө

    АНУ ХЯТАД ОРОСЫН ГУРВАЛСАН СТРАТЕГИЙН ХЭЛХЭЭ Энэхүү "Гурвалжин стратегийн онол" бол зөвхөн үзэл бодол биш, харин 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл өрнөж буй "Дэлхийг захирах Ганц Жорын" бодит дүр зураг мөн. Энэхүү "Аварга Акулууд"-ын нууц тохиролцоо, тэдний бие биенээ хэрхэн "ашиглаж" Дэлхийг хуваан захирч буйг бичье. Орос хүчирхэг байж, Европ руу "шүдээ харуулах" нь АНУ-д хамгийн ашигтай нүүдэл юм. Хэрэв Оросын аюул занал байхгүй бол Европчууд өөрийн гэсэн бие даасан армитай болж, АНУ-ын нөлөөнөөс гарахыг эрмэлзэнэ. Гэвч Орос "айлгаад" эхлэхээр Европчууд өөрийн эрхгүй АНУ-ын "НАТО" гэх шүхэр дор гүйн орж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг АНУ-д даатгадаг. Орос бол АНУ-ын хувьд Европыг хяналтандаа байлгах хамгийн шилдэг "Сануулагч" юм. Орос Америкаас технологи хуулж эсвэл өгч байгаа нь тэднийг "тулалдах чадвартай" хэвээр байлгах гэсэн далд тоглолт байж болох талтай. АНУ-ын еврей бүлгэм Хятадыг мөнгө, технологиор тэтгэж "Аварга" болгосон нь Азийн орнуудыг Япон, Солонгос, Зүүн өмнөд Азийг АНУ-ын талд "цавуу" мэт наах зорилготой байв. Хятад улс хүчирхэгжиж, тэнгис далайдаа "эзэн" сууж эхлэхэд хөрш орнууд нь айн сандарч, АНУ-аас бааз байгуулахыг, цөмийн бамбай доор авахыг гуйж эхэлсэн. Үүний үр дүнд АНУ өөрөө дайтахгүйгээр, зөвхөн Хятадын "дүр"-ээр дамжуулж бүх Азийг өөрийнхөө "Босоо" тэнхлэгт нэгтгэж чадсан. АНУ Дэлхийн цорын ганц "Эзэн" болохын тулд өөрийнхөө "эцэг" болох Британийн эзэнт гүрнийг эдийн засаг болон улс төрийн аргаар зориуд задалж, жижиглэсэн байдаг. Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байсан Японыг 1985 оны "Плаза гэрээгээр эдийн засгийг нь "галгүй" болгож, цэргийн баазаараа "хөдөлгөөнгүй" барьсан нь АНУ-ын ноёрхолд саад болох бүх "өрсөлдөгч"-ийг замаасаа зайлуулсан хэрэг байв. Доллар дэлхийн гол валют болсон нь АНУ дэлхийн бүх худалдаа Дэлхийн бүх баялгийг АНУ-д төвтэй Еврей бүлгэмийн данс руу урсгаж байдаг. Хэрэв чи Доллароор арилжаа хийж байгаа бол чи АНУ-ын системийн нэг "боол" нь болсон гэсэн үг. Энэхүү системийг хамгаалахын тулд АНУ дэлхий даяар 800 гаруй баазтай болж, Далай тэнгисийг хянаж байгаа юм. Гурвалжин холбоотон"-ы онол бидэнд нэгэн маш том үнэнийг хэлж байна. Их гүрнүүдийн зөрчил бол үзэгдэл, харин тэдний хамтын ноёрхол бол мөн чанар" юм. АНУ, Орос, Хятад гурав өнгөн дээрээ дайсагнаж байгаа мэт харагдавч, үнэндээ дэлхийг "Эмх замбараагүй байдал" руу оруулахгүй, зөвхөн өөрсдийнхөө хяналтан дор байлгах тал дээр нэгдмэл нэг ашиг сонирхолтой байдаг. Венесуэлийн жишээ сая яг үүнийг баталсан Мадуро Орос, Хятадад найдаж байсан ч, "Гурвалжин"-гийн тохироогоор түүнийг АНУ-д "найр тавиад" өгчихлөө. АНУ, ОХУ, БНХАУ гурав хөшигний цаана нэгэн "дархан мэх"-ээр тохиролцож, харин дэлхийн нийтийн өмнө дайсагнасан дүр үзүүлж байгаа бол энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу Геополитикийн Театр юм. Хэрэв тэд үнэхээр тултал дайсагналцвал Дэлхий ертөнц цөмийн дайнд живж, хэн нь ч ялахгүй. Тиймээс тэд "жүжиг" тоглох замаар дэлхийн халуун цэгүүдийг Израиль Палестин Хойд Солонгос Өмнөд Солонгос Украин, Тайвань, Венесуэль хуваан авч, хэн хаана "эзэн" байхаа хөшигний цаана хэдийнэ зурагласан байдаг. Энэ бол "Талын чононууд идэшээ хувааж идэхдээ хоорондоо архиралдаж байгаа мэт харагдавч, үнэндээ бусад жижир амьтдыг ойртуулахгүй байх нэгдмэл зорилготой байдагтай адил юм. Иргэдээ нэгдмэл байлгахын тулд том гүрний удирдагч үргэлж "Аймшигт дайсан" хэрэгтэй байдаг. Тиймээс тэд үзэл суртал хэвлэл мэдээлэл түүхээр: АНУ "Орос, Хятад дэлхийг эзлэх гэж байна" гэж ард түмнээ айлгаж, цэргийн төсвөө нэмнэ. ОХУ "НАТО манай хаалган дээр ирлээ" гэж хэлж, үндэсний үзлээ сэрээнэ. БНХАУ "Барууны империализм биднийг боомилж байна" гэж хэлж, коммунист дэглэмээ бэхжүүлнэ.Энэхүү олон нийтэд нээлттэй "дайсагнал" бол тэдний хувьд эрх мэдлээ хадгалах хамгийн шилдэг "Оюун санааны ташуур" юм. Тэд бие биенээ устгахыг биш, бие биенээ "дайсан" хэвээр байлгахыг л хүсэж байна. Дэлхийн эдийн засаг өнөөдөр Европ АНУ ОХУ Хятадтай нягт холбогдсон. Хятадын аж үйлдвэрлэл Америкийн технологи, хэрэглээн дээр, Оросын эрчим хүч Европын үйлдвэрлэл дээр тогтож байна. Хэрэв тэд үнэхээр "дайсан" бол яагаад худалдаагаа нууцаар болон илээр үргэлжлүүлсээр байна вэ? Энэ нь тэдний "хэтэвч" нэг бөгөөд зөвхөн "ам" нь зөрүүтэй байгаагийн илрэл юм. Салан тусгаарлах үзэл бие даасан засаглал бүс нутгийн нэгдмэл үзэл АНУ ОХУ БНХАУ-ын хувьд хамгийн аюултай хэсэг. АНУ, Орос, Хятад хоорондоо дайсагнах дүрээр дамжуулж Африк Арабын улсуудыг "талцуулж", өөр хооронд нь холбогдох боломжийг нь хаадаг. Тэд тухайн бүс нутгийг "нэгдмэл нэг хүч" болохоос үхтлээ айдаг. УКРАЙН / ТАЙВАНЬ Украин бол Орос, АНУ хоёрын хувьд Европын газрын зургийг шинээр зурах "Туршилтын талбар" юм. Хөшигний цаадах тохироо нь Орос Украины зүүн хэсгийг өөртөө авч, "бамбай" бүсээ тогтоох. Харин АНУ үүний хариуд Европыг бүрмөсөн Оросоос салгаж, өөрийнхөө эдийн засаг, цэргийн (НАТО) бүрэн хараат болгох. Украины дайн сунжрах тусам Орос суларч АНУ-д ашигтай! Европ айдаст автаж АНУ-ыг шүтэж АНУ-д ашигтай!, Орос өөрийнхөө "язгуур" нутгийг авч үлдэж байна Путинд ашигтай. Энэ бол Цусан тохиролцоо юм. Украинчууд эх орныхоо төлөө тулалдаж байгаа ч, их гүрнүүдийн хувьд тэд ердөө "Оросыг туйлдуулах, "Европыг хүлэх" хэрэгсэл төдий л юм. Харин Тайвань бол Украиныг бодвол хамаагүй илүү "үнэтэй" барьцаа гэж хэлж болно. Учир нь энд Дэлхийн хамгийн дээд технологи хагас дамжуулагч, чип байна. Хөшигний цаадах тохироо нь Хятад улс Тайванийг "өөрийн нэг хэсэг" гэж зарлах эрхээ хадгалж, Ази дахь нөлөөгөө баталгаажуулах. Харин АНУ Тайванийг ашиглан Хятадыг "байнгын түгшүүрт" байлгаж, Японыг зэвсэглэх, Солонгосыг өөртөө наах шалтаг болгох. Хэрэв Хятад Тайванийг шууд эзэлбэл Дэлхийн эдийн засаг чипний хомсдолоос болж сүйрнэ. Үүнийг Хятад ч, АНУ ч хүсэхгүй. Тиймээс тэд Мөнхийн сөргөлдөөн гэх жүжгийг зохиож, Тайванийг хоёр талаас нь "сааж" байна. АНУ зэвсэг зарж ашиг олж байна, Хятад үндэсний үзлээ сэргээж байна. Зарим судлаачид ийм нэгэн наймаа явагдаж байхыг үгүйсгэхгүй гэж үздэг. Орос чи Украиныг ав (эсвэл нэг хэсгийг нь), Хятад чи Тайванийг ав. Харин бид (АНУ) дэлхийн санхүүгийн систем болон далай тэнгисийг хэвээр нь хянаж, та хоёрын 'эзэнт гүрэн' байх амбицыг хүлээн зөвшөөрч, хариуд нь та нар миний 'Долларын ноёрхол'-ыг нураахгүй байх." Энэ бол дэлхийг гурван том "Хошуу" болгож хувааж аваад, жижиг улсуудыг тэдгээр хошууны "мал" мэт үзэх хуучин Манжийн болон Ромын засаглалын орчин үеийн хувилбар юм. Тайвань Хятадынх болох уу, Украин Оросынх болох уу гэдэг нь зөвхөн "цаг хугацааны" болон "үнэ өртгийн" асуудал болоод байна. Гол нь тэрхүү үнийг жирийн цэрэг эрс ард түмэн цусаараа төлж байгаад л түүхийн хамгийн том эмгэнэл оршиж байна. ИЗРАИЛЬ Израиль бол жижигхэн улс боловч АНУ-ын төрийн бодлогод үзүүлдэг тэдний нөлөө асар их. АНУ-ын санхүү, хэвлэл мэдээлэл, технологийн салбарын гол зангилаанууд дээр Еврей угсаатнууд байдаг нь Израилийг АНУ-ын "албан бус" 51 дэх муж улс болгодог. АНУ Иран Ирак Венесуэлийг бөмбөгдөж, Ойрх Дорнодод цэрэг оруулж байгаа нь заримдаа АНУ-ын ашиг сонирхол гэхээсээ илүү Израилийн аюулгүй байдлыг хангах "төлөөний нүүдэл" байх нь бий. Израиль бол АНУ-ын "Босоо" ноёрхлыг оюун санааны түвшинд зангидаж байдаг хүч юм. Хүмүүс Орос, Израилийг дайсан мэт боддог ч үнэндээ тэдний хооронд маш гүнзгий "хэлхээ" бий. Израилийн хүн амын 25 хувь нь Оросоос гаралтай Еврейчүүд байдаг. Путин болон Израилийн удирдагчдын хооронд "нууц хэл" (Орос хэл) байдаг нь тэднийг хөшигний цаана хамгийн аюултай сэдвүүдээр жишээ нь Сирийн дайн тохиролцдог. Хятад улс Израилийн технологи хөдөө аж ахуй, цэрэг, кибер аюулгүй байдлыг маш ихээр сонирхож, асар их хөрөнгө оруулалт хийдэг. Израиль АНУ-ын холбоотон атлаа Хятадад технологийн "нууц хаалга" нээж өгөх замаар Хятадын дэмжлэгийг НҮБ болон бусад тавцанд авч байдаг. Энэ бол Гурвалжин тохиролцооны нэгэн чухал хэсэг юм. Израиль улс Казахстан, Узбекистан, Азербайжан орнуудтаы маш дотно харилцаатай байдгийг та бүхэн анзаарсан уу? Тэд "Түрэг-Монгол" язгууртай эдгээр улсуудыг Арабын болон Ираны нөлөөний эсрэг Бамбай" болгож ашиглахыг эрмэлздэг. Тэд Казахстанд технологи өгч, оронд нь нефть авч, Төв Азийн "Тураны сэргэлт"-ийг чимээгүйхэн дэмжиж байгаа нь өөрийнхөө дайсан болох Туркийн нөлөө Ираныг "бүслэлт"-д байлгах гэсэн зальжин ухаан юм. Израиль улс цөөхүүлээ атлаа яагаад дэлхийг "хөдөлгөж" чадаж байна вэ? Учир нь тэд Оюуны чадвар" болон Нэгдмэл нэг түүхэн санамжаа дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг болгож чадсанд байгаа юм. ХОЙД СОЛОНГОС / ИРАН Хойд Солонгос болон Иран бол АНУ-ын удирдсан "Долларын систем"-ээс бүрмөсөн гадуур оршиж буй дэлхийн цөөн хэдэн цэгийн нэг юм. Хойд Солонгос Хятад болон Оросын хувьд "Амьд бамбай". Тэднийг цөмийн пуужингаар "агсам" тавих бүрд АНУ-ын анхаарал Тайвань эсвэл Украинаас сарниж, Солонгосын хойг руу чиглэдэг. Энэ бол "Гурвалжин"-гийн тохироогоор зориуд үлдээсэн Стратегийн даралт юм. Иран бол Ойрх Дорнод дахь АНУ болон Израилийн ноёрхлын эсрэг зогсож буй "Ган гадас". Иран хүчирхэг байх тусам Орос, Хятад хоёр Ойрх Дорнодын нефтийн зах зээлд өөрийн "хөзөр"-тэй байдаг. Энэ хоёр улс бие биенээсээ асар хол оршдог ч тэдний хооронд технологийн нууц гүүр байдаг. Хойд Солонгосын пуужингийн технологи Иранд, Ираны дроны технологи Шахед Оросоор дамжин Дэлхийн "халуун цэг"-үүдэд хүрч байна. Тэд бол "Гурвалжин" (Орос, Хятад)-ын зүгээс АНУ-ыг ядраахын тулд ашиглаж буй Технологийн туршилтын талбар" юм. Тэдний хийсэн зэвсэг бүр АНУ-ын аюулгүй байдлын "айхтар" сорьж байдаг. Хойд Солонгос болон Иранд нэгэн ижил чанар бий. Тэр нь Үндэсний хатуу ижилсэл юм. Иран бол 2500 жилийн түүхтэй Персийн эзэнт гүрний үр сад. Тэд өөрсдийгөө хэзээ ч "барууны" соёлд уусгахгүй гэсэн оюун санааны маш том бамбайтай. Хойд Солонгос "Жүчэ" буюу өөртөө найдах үзлээрээ ард түмнээ нэгэн "төмөр нударга" болгож зангидсан. Тэд Иракийн Саддам Венесуэлийн Мадуро шиг 3-хан цагт нуран унахгүй байгаагийн нууц нь ердөө л Үндэсний нэгдэлдээ бас хатуу хяналтдаа байгаа юм. АНУ тэднийг бөмбөгдөж болох ч, тэдний "сүнс"-ийг (ижилслийг) удирдагчтай нь хамт барьж авч чадахгүй байгаа нь тэдний аврал болж байна. Гэвч нөгөөтэйгүүр нэг аюул бий. Хэрэв Орос, Хятад хоёр АНУ-тай үнэхээр том "наймаа" хийвэл жишээ нь Украин, Тайвань Венеуэл дээр шигээ тэд Хойд Солонгос эсвэл Ираныг "золиос" болгож найр тавьж өгөх боломжтой. Их гүрнүүдэд мөнхийн найз байхгүй" гэдэг онолоор бол Хойд Солонгос, Иран хоёр яг одоо өөрийгөө хамгаалах хамгийн дээд технологийг (Цөмийн зэвсэг) амжиж хийхийг хичээж байна. . Хойд Солонгос болон Иран бол дэлхийн "Гурвалжин" ноёрхлын эсрэг зогсож буй "Нэгэн өөр ертөнц" юм. Тэд байгаа цагт дэлхий цорын ганц "Эзэн"-тэй болж чадахгүй. ПАЛЕСТИН / ТАЙВАНЬ Дэлхийн геополитикийн хамгийн "зэвүүн" бөгөөд "бодитой" үнэнийг бичье. АНУ, Орос, Хятад гурав үнэхээр бие биенээ устгахыг хүссэн бол Дэлхий хэдийнэ "үнсэн товрого" болох байв. Гэвч тэд өөрсдийнхөө төв рүү хэзээ ч бөмбөг хаяхгүй, харин Палестин, Ирак Украин, Венесуэль шиг Золиосны талбарууд дээр бие биенийхээ хүчийг сорьж, "Мөнхийн сүрдүүлэг"-ийн тоглоом тоглож байна. Палестин бол зөвхөн Араб-Израилийн зөрчил биш, энэ бол дэлхийн геополитикийн "Нээлттэй талбар юм. АНУ Израилийг дэмжих замаар Ойрх Дорнодын зүрхэнд өөрийн "цэргийн бааз" мэт улсыг байнга бэлэн байлгаж, Арабын ертөнцийг хянадаг. Орос, Хятад нь Палестины асуудлаар АНУ Израилийг "хүний эрх зөрчигч, түрэмгийлэгч" гэж буруутган, исламын ертөнц болон "Глобал Өмнөд"-ийн Африк, Латин Америк орнуудыг өөртөө татах. Палестинчууд эх орныхоо төлөө тэмцэж байгаа ч, "Гурвалжин"-гийн тоглогчдын хувьд тэд бол Вашингтоны эсрэг Бээжин, Москвагийн ашигладаг "Оюун санааны зэвсэг" юм. Энэ шархыг хэн ч бүрэн эдгээхийг хүсэхгүй, учир нь шарх байгаа цагт "улс төр" хийх боломжтой. Тайваньчлах" тактик — Дайнгүй сүрдүүлэг "Тайвань, Хятад шиг сүрдүүлсэн байдал" бол 21-р зууны хамгийн үр дүнтэй засаглах арга юм. Дайн бол маш үнэтэй бөгөөд эрсдэлтэй. Харин Дайны ирмэг дээрх айдас" бол үнэ төлбөргүй. Хятад Тайвань руу, АНУ Хятад руу байнга шүдээ харуулж байгаа нь тэднийг дотооддоо нэгдмэл байлгах, зэвсгийн наймааг цэцэглүүлэх, холбоотнуудаа Япон, Өмнөд Солонгосыг хяналтандаа барих "цавуу" болдог. Тэд бие бие рүүгээ шууд бөмбөг хаяхгүй. Харин бие биенийхээ "барьцаанд" байгаа жижиг улсууудыг "тээрэмдэх" замаар хүчээ харуулдаг. АНУ, Орос, Хятад гурвын эдийн засаг, санхүү нь Торгоны зам шиг л хоорондоо нягт сүлжигдсэн. Хятад Америк руу бөмбөг хаявал Хятадын хамгийн том худалдан авагч устана. Америк Хятад руу халдвал Америкийн үйлдвэрлэл зогсоно. Тэд бол нэг завинд суусан "дайснууд". Тэд завиныхаа нэг талд нүх ухаад нөгөөгөө живүүлэхийг оролдох боловч, завь бүхэлдээ живж эхлэхэд хамтдаа усыг нь шавхаж эхэлдэг. Палестин, Украин бол тэрхүү завинаас гадна байгаа "жижиг завин дээрх хүмүүс" бөгөөд том завиныхан тэднийг хооронд нь мөргөлдүүлж, хэн нь хүчтэйгээ сорьж байна. Их гүрнүүд хэзээ ч бие биетэйгээ шууд дайтахгүй. Тэд зөвхөн "айлгана". Харин тэрхүү айдас дунд жижиг улсууд л "тээрэмдэгдэж" дуусдаг. ЭНЭТХЭГ Энэтхэг бол АНУ, Орос, Хятад гэх "Гурвалжин"-гийн гадна орших төдийгүй, тэрхүү гурвалжинг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн "эргүүлж" чаддаг дэлхийн цорын ганц Бие даасан гүрэн юм. Энэтхэг улс энэ аваргуудын наймаанаас гадуур үлдэж, өөрийнхөө дүрмээр тоглож байна. Энэтхэгийн гадаад бодлогын гол зарчим бол "Стратегийн бие даасан байдал" юм. Тэд Оросоос хамгийн их зэвсэг худалдаж авдаг, Украины дайны үед ч Оросоос хямд нефть авсаар байгаа. Тэд Барууны "хориг"-оос айгаагүй. Тэд Хятадын эсрэг АНУ-ын хамгийн чухал стратегийн түнш юм. АНУ тэдэнд технологи, хөрөнгө оруулалт өгөхөөс өөр аргагүй. Энэтхэг хэнд ч "амлалт" өгдөггүй. Тэд "Бид чиний талд биш, бид зөвхөн Энэтхэгийн талд" гэж хэлж чаддаг. Хятад улс Дэлхийд ганцхан улсаас л үнэхээр эмээдэг. Тэр нь Энэтхэг юм. Яагаад гэхээр Энэтхэг бол хүн амаараа Хятадыг гүйцэж түрүүлсэн, эдийн засаг нь хамгийн хурдтай өсөж буй "Азийн аварга". Хятад "Нэг бүс - Нэг зам"-аараа Дэлхийн эдийн засгийг хянахыг хүсэж байгаа бол, Энэтхэг өөрийнхөө "Үйлдвэрлэлийн систем"-ийг босгож Хятадын хараат байдлаас гарч байна. Энэтхэг бол Хятадын "Босоо" тэнхлэгийн түрэмгийллийг Азид тогтоон барьж буй хамгийн том Хэвтээ" бамбай юм. Энэтхэг "хэнтэй ч найзалж, хэнд ч худалдагдахгүй" байх нь тэрхүү Стратегийн Ухаан юм. Тэд аваргуудын дунд "барьцаа" болох биш, харин аваргуудыг өөр хооронд нь "барьцаалж" чадаж байна.

    Хариулах
  • 93.229.94.89
    21 цагийн өмнө

    Америкийн цагаач Зөнөг өвгөн дайн өдөөгч

    Хариулах
    • 202.9.46.58
      21 цагийн өмнө

      Чиний шүтдэг ардчилалаас сонгогдсон зөнөг Байден ардчилсан эзэдийнхээ даалгавраар Украины дайныг өдөөн турхирсан