БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Бээжинд буусан тэрбээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй үдийн зоог барьж, уулзалт хэлэлцээр хийх юм.
Уулзалт хоёр улсын харилцаа тийм ч тааламжтай бус үед болж байгааг хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, Бээжин нь к-поп соёлыг нэвтрүүлэхийг албан бусаар хориглосон нь үүний нэг илрэл бөгөөд энэ нь өнөөдрийн хэлэлцэх асуудалд багтсан гэнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Бээжин Тайваньтай холбоотой асуудлаас болж Японтой харилцах харилцаагаа эрс хурцатгасан. Тэгвэл БНСУ байр суурийн хувьд Японтой яг нэг шугамд буюу Тайванийг дэмжиж, зэв сэг нийлүүлдэг. Тиймээс И Жэ Мёны айлчлалыг шинжээчид Бээжингийн байр суурийг зөөлрүүлэх, Токиогийн хэмжээнд аваачихгүй байх зорилготой хэмээн тодотгож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна