АНУ-ын Ардчилсан нам Д.Трампын тушаалаар Венесуэльд явуулсан цэргийн ажиллагаанд шүүмжилсэн байр сууринаас хандаж байна.
Төлөөлөгчдийн танхим дахь цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис энэ талаар “Бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах нь цэргийн ажиллагаанаас илүү их зүйл хийхийг шаарддаг” хэмээн, эрс буруушаажээ.
Сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер мөн "Конгрессын зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа эхлүүлэх, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах нь болгоомжгүй хэрэг" гээд, Д.Трампын засаг захиргааг "Хүмүүнлэгийн болон геополитикийн сүйрлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, Конгресст нэн даруй танилцуулахыг" уриалсан байна.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Адам Смит CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа “Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гээд "АНУ-ыг илүү аюулгүй болгоно" гэсэн баталгаа байхгүй” гэж онцолжээ.
Конгрессын гишүүн Жим Хаймс, Сенатын гишүүн Тим Кайн, Энди Ким нар мөн ижижл утгатай мэдэгдүүдийг хийсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна