Өмнөд Америк, Европын зургаан улс АНУ-ыг “Маш аюултай жишиг бий болгосон” гэж мэдэгдлээ

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 56 минут

Бразил, Чили, Колумби, Мексик, Уругвай, Испани улс АНУ-ыг Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж Ерөнхийлөгчийг нь баривчилснаар маш аюултай жишиг бий болголоо гэж мэдэгджээ. Дээрх улсууд мэдэгдэлдээ “АНУ-ын үйлдэл нь дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, энгийн номхон иргэдийн амь насанд аюул занал учруулж байна. Эдгээр нь олон улсын эрх зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ, НҮБ-ын дүрэмд тусгагдсан улс орнуудын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмуудыг зөрчиж байна” гэж дурджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна