Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эхний шүүх хурал өчигдөр орон нутгийн цагаар 12.00 цагт /Монголын цагаар өнгөрсөн шөнө 01.00 цагт/ Нью Йоркийн шүүхэд боллоо.
Шүүгч, бусад оролцогчид байраа эзэлсний дараа хурлын танхимд Николас Мадуро орж иржээ. Түүнийг гинжилсэн байсан бөгөөд шүүх танхимд орж ирэхээс өмнө л гинжнийх нь харжигнах чимээ сонсогдож байсан аж.
Хурлын эхэнд шүүгч Алвин Хеллерштейн түүнийг өөрийгөө хэн болохыг батлахыг хүсэхэд тэрбээр "Эрхэм ээ, би Николас Мадуро. Би бол Венесуэлийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч бөгөөд 1-р сарын 3-нд хулгайлагдан энд ирээд байна" испани хэлээр тайван хариулсан аж.
Тэрбээр шүүх хурлын явцад чихэвч зүүсэн /шууд орчуулга хийдэг чихэвч/ байсан бөгөөд болсон үйл явдлын явцад тэмдэглэлийн дэвтэр идэвхтэй хөтөлж, бичиж тэмдэглэж байсан байна.
Хурлын туршид тэрбээр тайван, байдлаа хадгалж, хурлын төгсгөлд танхимд байгсдын нэг нь “Чи хийсэн хэргийнхээ шанг хүртэнэ” гэж хашгирахад ч хариу үйлдэл үзүүлээгүй аж. Мөн өөрт нь тулгасан гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийг ямар ч буруугүй гэжээ.
Харин хуралд оролцогчдын тухайд сэтгэл хөдлөлтэй, түүнийгээ ил илэрхийлж байсан гэнэ.
Шүүх хурал 40 минут үргэлжилсэн байна. Дараагийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 17-нд болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.60
Паа дор нядлах нь дээ ккк
Хариулах