А.Журавлев: АНУ-ын өөрсдийнх нь хөлөг онгоцуудыг живүүлэх хэрэгтэй

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 50 минут

Венесуэлиэс ОХУ-ын Мурманск боомтыг чиглэж явсан ОХУ-ын далбаатай “Маринер” газрын тос тээвэрлэгч хөлгийг Атлынтын далайд, Исландын эргээс холгүй явж байхад нь АНУ-ын тусгай хүчин эзэлж авсан явдал ОХУ-ын дотоодод ширүүн маргаан дагуулаад байна.

ОХУ-ын улстөрчид АНУ-ын үйлдлийг “Далайн дээрэм”, ОХУ-д халдсан явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд тэднээс хамгийн хурц байр суурийг ОХУ-ын Төрийн Думын гишүүн Алексей Журавлев илэрхийллээ. Тэрбээр “Подём” сонинд өгсөн ярилцлагадаа  "АНУ-ын эргийн хамгаалалтын хэд, хэдэн хөлгүүдийг торпедогоор дайрч, живүүлэх хэрэгтэй. Венесуэльд тусгай ажиллагаа явуулсны дараа АНУ-аас юу ч хийсэн хариуцлага хүлээхгүй гэсэн эйфори /сэтгэл хөөрөл/ мэдэгдэж эхэлсэн. Үүнийг нь дарах цорын ганц арга бол хамрыг нь алгадах явдал” гэж тэрбээр мэдэгджээ.  А.Журавлев нь Думын гишүүнээс гадна Батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга юм. 

ОХУ-ын зүгээс энэ хэрэг явдалд одоогоор бодитой арга хэмжээ аваагүй. Тээврийн яам “АНУ “Маринер” танкер хөлөг онгоцонд цэргээ буулгаснаараа НҮБ-ын Далайн эрхийн тухай конвенцийг зөрчсөн” гэсэн мэдэгдэл хийснээс өөрөөр хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Гэхдээ, А.Журавлевын хэлснээр “Маринер” танкерын ойролцоо ОХУ-ын шумбагч болон байлдааны хөлөг онгоцууд очоод байгаа аж. Өдгөө олон улсын анхаарал ОХУ-д хандаж, АНУ-ын үйлдлийн эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг нь анхааралтай ажиглаж байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    7 цагийн өмнө

    OROS HULMASUUD FUCKING KK. ENE HULUG 14 HONOGIIN DOTOR NEREE 2 UDAA SOLIJ OROSIIN EZEMSHILD ORJ OROSIIN DALBAAG BUURUNDUU ZURJ OROSIIN HAMGAALALTAND OROH GJ LUIVAR HIISEN KK BARIGDAHAARAA GUTSAJ BNAAA

    Хариулах
  • 66.181.180.73
    8 цагийн өмнө

    Орос ялна өө

    Хариулах
  • 103.57.93.121
    10 цагийн өмнө

    Оросын өмхий хулмасууд одоо дэлхийн шившиг болчихоод амаараа л том том хуцахаас цаашгүй болсон. Ганц Украиныг барахгүй 4 жил болчихоод одоо АНУ- тай сөргөлдөнө гэвэл "оготно муурын сүүлээр оролдоно" гэгч болно.

    Хариулах
  • 103.212.116.11
    12 цагийн өмнө

    Үхсэн баас Украйныг дийлэхгүй нусаа хацартаа наасан Оросууд тэгээд Америктай байлдах уу ха ха алуулана шүү дээ муугаа мэдээд таг чиг байхгүй юу

    Хариулах
    • 103.57.93.121
      10 цагийн өмнө

      Яг үнэн, өмхий хулмасууд одоо нэг мөсөн арчуулах нь дутаж дээ кк

    • 103.57.95.12
      11 цагийн өмнө

      Мааанаг минь орос ганц украйнтай байлдаж байгаа гэж бодоод байна уу. Чи орос англи хэл мэдэхгүй монголоор ч ойлгодоггүй дорцоов байгаа даа. Орос европын 40 шахам орны мөн Америкийн мөнгөөр зэвсгээр зэвсэглэсэн хөлсний алуурчидтай 1500 кмын өргө фронтоор байлдаж байгаа юм дорцоов мин. Мэдэж ав мэдээгүйд хэл цааш нь.

  • 202.9.47.48
    14 цагийн өмнө

    Оросууд аймхай алуурчин америкчуудыг нухаад хаях хэрэгтэй

    Хариулах
  • 43.242.242.57
    15 цагийн өмнө

    Орос чадахгүй

    Хариулах