АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Миннеаполис хотод 37 настай эмэгтэйг буудаж хөнөөжээ. Хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн 10.25 цагийн орчимд болсон байна.
Хэрэг гарсны дараа Цагаачлалын албанаас ажилтнаа биеэ хамгаалахын тулд аргагүй хамгаалалт болгож зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн ч дараа нь олон нийтэд уг хэргийн дүрс бичлэг цацагдсанаар үгүйсгэгджээ. Дүрс бичлэгт Цагаачлалын албаны ажилтан зам дээр автомашин зогсоож, жолоочийг нь буухыг шаардах бөгөөд машин шууд хөдөлж явахдаа өөр нэг ажилтныг шүргэхэд ажилтан араас нь гурван удаа буудаж, уг машин өөр машинтай мөргөлдөж байгаа нь бичигджээ.

Хэрэг гарсны дараа Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей Цагаачлалын албаны (ICE) ажилтан эрхээ хэтрүүлсэн гээд албаныхныг хотоосоо гаргана гэсэн байна.
Амиа алдсан эмэгтэй 37 настай, Рене Николь Гүүд гэгч байжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачлалтай тэмцэхээр Цагаачлал, гаалийн хяналтын байгууллагын хэдэн зуун алба хаагчийг Минеаполис хотод байршуулсан бөгөөд эхнээсээ хотын иргэдийн дургүйцэлтэй тулгарч байсан юм. Д.Трамп байр сууриа хамгаалан, Truth Social-д “Хохирогч эмэгтэй албаны ажилтныг харгисаар мөргөсөн, одоо эмнэлэгт хэвтэж байгаа” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.42
Цагдаагийн ёс зүйтэй шаардлагыг эсэргүүцэж хувцас биед нь гэмтэл учруулдаг машин барьсан малууд манайд зөндөө бдг биз дээ. Хүний эрх,Ардчллын од гэдэг АНУ-д ингэж шууд буудаж бгааг энд хэвшүүл
Хариулах202.179.26.22
чи солиотой илжиг үү манай цагдаа чинь дебел юмнууд байдагыг мэднэ биздээ..