Доналд Трамп Кубыг “Оройтоогүй дээр нь хэлэлцээр хийе” гэж сүрдүүллээ

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кубад хандаж, Венесуэлиэс цутган орж ирж байсан газрын тосны мөнгө нь татрахаас өмнө тохиролцоо хийхийг уриаллаа.

Тэрбээр энэ сарын 3-ны өдөр Венесуэльд тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Н.Мадурог баривчилсныхаа дараа Куба руу анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм.

Венесуэль нь эртний түнш болох Куба руу өдөр болгон 35,000 баррель газрын тос нийлүүлдэг гэж үзэж буй.

АНУ газрын тосны танкеруудыг саатуулж эхэлсний дараа Кубын Гадаад харилцааны сайд улсаа “Венесуэлиэс газрын тос импортлох эрхтэй бөгөөд үүнд хэн ч оролцох эрхгүй” гэж мэдэгдсэн бол Д.Трамп хариуд нь “Хэн ч бидэнд юу хийхийг заахгүй” гэжээ.

АНУ одоогийн байдлаар Венесуэлиэс Куба руу зорчих газрын тосны танкеруудыг саатуулж байгаа бөгөөд Д.Трамп өчигдөр Truth Social-д “Куба улс олон жил Венесуэлийн газрын тос, мөнгөөр амьдарсан. Хариуд нь тус улсын сүүлийн хоёр удирдагч-дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангаж байлаа. Одоо тэгэхгүй. Кубад ямар ч газрын тос, мөнгө өгөхгүй. 0... Хожимдоогүй байгаа дээрээ хэлэлцээр хийхийг тэдэнд зөвлөж байна” гэж бичжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна