БНСУ-ын Прокурорын байгууллага Ерөнхийлөгч асан Юэ Сог Ёлийн улс орондоо дайны байдал зарласан үйлдэлд нь цаазаар авах ял төлөвлөжээ. Ёнхап агентлаг энэ талаар мэдээллээ. Түүнд холбогдох хэргийн суулийн сонсгол өчигдөр Сөүлийн тойргийн шүүхэд өчигдөр болсон байна.
Юн Сог Ёль 2024 оны арванхоёрдугаар сард улс орондоо дайны байдал зарлаж дэлхий нийтийг цочирдуулсан бөгөөд энэхүү үйлдлээ төрийн эсрэг хуйвалдааныг зогсоохын тулд авах гарцаагүй арга хэмжээ байсан гэж тайлбарласан байдаг. Гэвч Парламент хэдэн цагийн дараа дайны байдлыг хуралдаж дайны байдлыг цуцалсан бөгөөд Юн Сог Ёль Парламентыг хуралдуулахгүй хэмээн Парламентын ордныг бүслэн хаасан ч цэргүүд болж байгаа үйл явдалд итгэлгүй байсан тул гишүүдийг ордон руу нэвтрүүлснээр БНСУ асар том эрсдлээс сэргийлсэн юм.
Дашрамд, БНСУ сүүлийн 30 жил цаазаар авах ялыг хэрэгжүүлээгүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна