Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энхтайвны шагналт Мария Корина Мачадо пүрэв гарагт Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзжээ. Тэрбээр уулзалтын үеэр Нобелийн шагналаа Д.Трампад гардуулж өгсөн гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Мария Мачадог өмнө нь тууштай дэмжиж байсан ч Н.Мадурог баривчилсны дараа “Төрийн эрх мэдлийг Мария Мачадод өгөхгүй, түүнд венесуэлчүүдийн зүгээс улс орныг аваад явчих хэмжээний дэмжлэг үзүүлэхгүй” гэж мэдэгдэж, Дэд ерөнхийлөгч Делси Родригезд илүү найдаж байгаагаа ил шулуун хэлсэн байдаг.
Ингэж нүүр буруулах болсон шалтгаан нь Нобелийн шагналаас болсон байж магадгүй гэсэн хардлага байсан юм. Учир нь, Д.Трамп энэ жил олон дайн,% зэвсэгт мөргөлдөөнийг зогсоосон учраас Нобелийн Энхтайвны шагнал хүртэх эрхтэй гэж байсан ч Нобелийн хороо Мария Мачадод шагнал өгч, Д.Трамп дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Тиймээс, Мария Мачадогийн хувьд, Д.Трамп өөрийг нь дэмжихгүй болсны гол шалтгаан байж магадгүй Нобелийн шагналыг албан ёсоор шилжүүлэх боломжгүй ч медалийг нь өгөөд ч болтугай нааштай болгоё гэж бодсон байж болох юм. Гэхдээ М.Мачадо шагналаа өгсөн ч Д.Трамп авсан эсэх нь бас тодорхойгүй. Учир нь М.Мачадо мэдээлэлдээ Д.Трампад шагналаа өгсөн гэсэн боловч Д.Трамп хүлээж авсан эсэх асуултад хариулаагүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна