Испанид хурдны галт тэрэг мөргөлдөж, 39 хүн нас баржээ. Осол орон нутгийн цагаар ням гарагийн орой /Монголын цагаар даваа гарагийн үүрээр/ гарсан байна. Малагагаас Мадрид руу чиглэж явсан өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч, эсрэг урсгалд галт тэрэг зөрчуулж байсан хажуу талын зам руу орсноор энэ аймшигт осол гарчээ.

Эхний байдлаар 39 хүн амиа алдсан гэж мэдээлж байгаа бөгөөд 30 хүний биеийн байдал тогтворгүй, муу байгаа учир амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай аж. Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнте осолтой холбогдуулан идэвхитэй ажиллаж, мэдээлэл өгч байгаа бол Ерөнхий сайд Педро Санчес амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна