Дэлхийтэй төстэй гариг илрүүллээ

Zuv.mn
1 цаг 3 минутын өмнө

Европын Өмнөд ажиглалтын төвд ажиглалт хийж байсан Европ, Өмнөд Америкийн сансар судлаачдын хамтарсан багийн одон орончид нарны аймгаас 11 гэрлийн жилийн зайд дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ. Эрдэмтэд шинэ гаригийг Ross 128b, бичил одыг Ross 128 гэж нэрлэсэн байна. Энэ гаригийн гадаргуу дээрх температур Цельсийн -60-аас +20 градус бөгөөд ийм орчинд далай буюу ус шингэн төлөвт оршиж, улмаар амьдрал тэтгэж байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм. 

Ross 128b нь эх одондоо дэлхийтэй харьцуулахад 20 дахин ойр оршдог. Манай гаригийн нарнаас авдгаас 1.28 дахин илүү гэрлийг эх одноосоо авдаг байна.

Одон орончдын багийг Францын Одон орон, гариг эрхсийн судалгааны институтийн профессор Завир Бонфилс удирджээ. Тэд Европын HARPS дуран авайг ашиглан энэхүү гаригийг нээж илрүүлсэн аж.

Энэхүү дуран авай нь гаригийн татах хүчний нөлөө нь эх одондоо хэрхэн нөлөөлж буйг ажиглаж, гариг байгаа эсэхийг, масс нь ямар болохыг тогтоодог юм байна. Росс 128б гаригийн хувьд масс нь манай дэлхийнхээс 1,35 дахин их.

Харин эх од нь улаан одой од учраас гаригийн гадаргуу тийм аймшигтай халуун биш аж. 

Ross 128b гариг манай дэлхийд хамгийн ойрхон, дэлхийтэй төстэй гариг биш юм. 2016 онд олж илрүүлсэн Проксима Кентавр б гариг нь биднээс ердөө 4,24 гэрлийн жилийн зайд оршдог. Гариг эрхсийн судалгааны ажил 2024 оноос ашиглаж эхлэх Европын Асар том дуран авай ашиглалтад орсноор илүү сайжирч, бид илүү их мэдээлэлтэй болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна