АНУ-д цаг агаар хүйтэрч, хүчтэй цасан шуурга дэгдсэний улмаас зарим мужид аюултай нөхцөл байдал үүссэн талаар ВВС агентлаг мэдээллээ. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, Техасаас Шинэ Англи хүртэл буюу АНУ-ын зүүн эрэг дагуу урд хилээс хойд хил хүртэлх бүх мужид “Амь насанд аюултай” нөхцөл байдал үүссэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Техасаас Шинэ Англи хооронд байгаа Луизиана, Сакраменто, Нью Йорк гэх мэт зүүн эргийн бүх мужууд, Нэгдсэн улсын нийт хүн амын тал нь нөлөөлөлд өртөж байгаа гэсэн байна.
Өнөөдрийн байдлаар, цаг агаарын онц аюултай үзэгдлээс шалтгаалж долоон хүн амиа алдсан бол 800,000 айл өрх эрчим хүчний хангамжгүй болсон байна. Улс даяар сургууль, цэцэрлэг, авто замууд хаагдаж, 11,000 гаруй нислэг цуцлагджээ.

Луизиана мужид хоёр хүн амиа алдсан бол Техас, Теннесси /3 хүн/, Канзас мужуудад мөн шуургатай холбоотой нас баралтууд бүртгэгдсэн байна. Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани X платформд хотод нь бямба гарагт дор хаяж таван хүн нас барсан гэж бичсэн боловч тэдний үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгааг нэмж хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна