Зэвсэглэсэн этгээдүүд Муаммар Каддафийн хүүгийн амийг хөнөөжээ

Х.Батсайхан
1 цаг 25 минутын өмнө

Ливийн удирдагч асан хурандаа Муаммар Каддафийн хүү Саиф аль-Ислам Каддафи буудуулж амиа алджээ. Сайиф Аль Исламын өмгөөлөгчийнх нь “Франс Пресс” агентлагт өгсөн мэдээллээс үзвэл, удирдагч агсны хүүгийн гэрт зэвсэглэсэн дөрвөн этгээд халдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн байна.

Саиф аль Ислам нь 1972 онд төрсөн, өндөр боловсролтой нэгэн байсан бөгөөд дарангуйлагч эцгийнхээ хувьд барууны орнуудтай харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, тэрээр барууны орнуудыг аавтайгаа зуучлан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлоос нь татгалзуулж, барууны орнуудаас тавиад байсан хориг арга хэмжээг цуцлуулж байв. Тиймээс түүнийг нэгэн үе Муаммарыг залгамжлан Ливийг удирдах хамгийн боломжтой хүн гэж үздэг байжээ.

Гэвч бослого гарч, Муаммар Каддафи түлхэгдэн унасны дараа Сайф аль Исламыг эсэргүүцлийн хөдөлгөөнийг харгислан дарахад үүрэг гүйцэтгэсэн гэж буруутган шоронд хорьсон бөгөөд цаазаар авах ял оноож байв.  

Ливид болж өнгөрсөн үйл явдлын учир олдож, байдал намжих үеэр олон жил шоронд хоригдсон тэрбээр суллагдсан. Улмаар улс төрд орох талаар бодож байсныг нь 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж байснаас нь харж болох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна