Тэрбумтан Билл Гейтсийн эхнэр байсан Мелинда Гейтс гаж донтон Жеффри Эпштейний хэрэгт нөхөр Билл Гейтс нь оролцсон баримт дэлгэгдсэн талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр NPR подкастад оролцох үедээ гэрлэлтэд нь гэнэтийн гунигтай үйл явдлууд тохиож байсан гээд, Жеффри Эпштейний хэрэгт холбоотой хүмүүс, тэр дотроо нөхөр нь тодорхой хариулт өгөх ёстой гэсэн байна. Мөн хохирогч охидын хувь заяа дахиж нэг ч хүн дээр давтагдах ёсгүй гээд “Бузар явлаас хол байгаадаа баяртай байна“ гэжээ.
Мелинда Гейтс нь тэрбумтан Билл Гейтстэй 1994 онд гэрлэж, 27 жил ханилаад 2021 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэрбээр нөхрийн хамт дэлхийн хамгийн том буяны санг үндэслэн байгуулсан билээ.
Хуулийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагт ил болгосон баримтууд дотор Билл Гейтс орос биеэ үнэлэгчидтэй зугаацсаны улмаас бэлгийн замын халдварт өвчин авч, улмаар Жеффри Эпштейнээс эхнэр Мелиндадаа нууцаар уулгах антибиотик сурагласан цахим захидлууд болон зочид буудлын маягтай өрөөнд охидыг /Нүүрийг нь далдалсан/ тэврэн зогсож буй гэрэл зураг байсан юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна