Ж.ЭПШТЕЙНИЙ БАРИМТУУД: Ханхүү Эндрью Виржиниа Жуффри нарын зураг бодит болох нь батлагдлаа

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Виржиниа Жуффри хэмээх бүсгүй насанд хүрээгүй байхдаа Британийн ханхүү Эндрьюд хүчирхийлүүлсэн талаараа дурсамж ном бичсэн билээ. Үүний улмаас тэрбээр ээжийгээ амьд байхад гэр бүлийн арга хэмжээнд оролцох эрхээ хасуулж, бүх цол хэргэмээ хураалгасан бол гурван сарын өмнө ханхүү гэх цолоо хураалгасан. Тэгвэл дээрх шийтгэл хилс байгаагүйг энэ удаагийн баримтууд нотоллоо. Баасан гарагт ил болсон баримтууд дотроос түүний Виржиниа Жуффритай авахуулсан зураг гарч иржээ. Энэ зураг өмнө нь ил болсон ч тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.  

Эндрю нь Америкийн бэлгийн хүчирхийлэгч, хүүхдүүдийг бэлгийн гэмт хэргийн хохирогч болгож байсан Жеффри Эпштейнтэй удаан хугацаанд найз нөхрийн дотно харилцаатай байсан. Тэд 15 жилийн турш нөхөрлөсөн байдаг. 

Жеффри Эпштейний үйлдсэн гэмт хэргийн хохирогчдын нэг Виржиниа Жуффригийн дурсамж номонд Эндрью охиныг насанд хүрээгүй байхад хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан тухай бичигджээ. Виржиниа Жуффри энэ жилийн дөрөвдүгээр сард 41 насандаа нас барсан бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн гэж үзсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна