Японд сүүлийн хоёр долоо хоног их хэмжээний цас орсны улмаас 30 хүн амиа алджээ

Х.Есү
1 цаг 15 минутын өмнө

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Засгийн газар хамгийн их хохирол амссан Аомори мужийн оршин суугчдад тусламж үзүүлэхээр цэргүүдийг дайчилж байна. 

Дэлхийн хамгийн их цастай хот гэгддэг хойд хэсгийн Аомори хотод ням гарагт хуримтлагдсан цас 183 сантиметрт хүрсэн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.