ОХУ, АНУ-ын хооронд байгуулагдсан Стратегийн зэвсэглэлийн тухай гуравдугаар гэрээний хугацаа өнөөдөр дуусгавар боллоо. Ингэснээр хоёр улс стартегийн давшилтат зэвсэглэл буюу хамгийн хөнөөлт зэвсэглэлийнхээ тоог хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэх бололцоо нээгдэж байна. Хоёр улс өмнө нь энэ гэрээг олон жилээр байгуулж, хугацаа нь дуусахаас өмнө санаа зовнин яриа хэлэлцээр хийж сунгадаг байсан бол энэ удаад тэгсэнгүй. Ингэснээр “Зэвсэглэлээр хөөцөлдөх аян” өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.
Энэхүү уралдаанд илүү хүчин чармайлт гаргах улс нь АНУ бөгөөд цөмийн зэвсэглэлийн технологиороо ОХУ, БНХАУ-аас хоцорч байгаа явдал үндсэн шалтгаан нь байх гэнэ. Цэргийн шинжээч Алексей Леонковын хэлснээр, АНУ цөмийн зэвсгийн технологийн салбарт, тэр дундаа тив хоорондын пуужингийн хөгжүүлэлтээр ОХУ, БНХАУ-аас 20-25 жилээр хоцорчээ.
Стратегийн зэвсэглэлийн тухай /Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай, Стратегийн давшилтат зэвсэглэлийн үйлдвэрлэлийг хязгаарлдах тухай гэх зэргээр нэрлэдэг/ анхны гэрээг 1991 оны долдугаар сарын 31-нд ЗХУ, АНУ ын хооронд Москва хотод байгуулжээ. Хожим дараа, дараагийн гэрээ байгуулагдах суурийг тавьсан энэхүү гэрээнд /Оросууд “СНВ 1” гэдэг/ ЗХУ ын талаас Михаил Горбачев, АНУ ын талаас Жорж Буш гарын үсэг зурсан байдаг.
Гэрээний гол зорилго нь хоёр орны цөмийн хүчний харьцааг адил тэгш хэмжээнд байлгах, ингэхдээ анхны хэмжээнээс 30 хувиар доогуур байлгахад оршиж байв.
ЗХУ задарсаны дараа “СЗХГ I” хуучирсан тул 1993 оны нэгдүгээр сарын 3-нд Ж.Буш, Б.Ельцин нар гэрээнд дахин гарын үсэг зуржээ.
1994 оноос 15 жилийн хугацаатай хэрэгжсэн энэ гэрээг “СЗХГ II” /Талууд харилцан хүлээн зөвшөөрөөгүй учраас арай зөөлөн заалт бүхий өөр гэрээгээр орлуулсан. Хүчин төгөлдөр болоогүй/ гэж нэрлэдэг бөгөөд 2009 онд дууссан.
Өнөөдөр хугацаа нь дуусаж буй “СЗХГ III” ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нар 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд энэ гэрээг дахин хэлэлцэж, 10 жилийн хугацаатай, талууд харилцан хүлээн зөвшөөрвөл таван жилээр сунгаж болох нөхцөлтэйгөөр дахин байгуулсан бөгөөд 2011 оны хоёрдугаар сарын 5-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
Гэрээний зорилго нь хоёр улс байлдааны цөмийн цэнэгт хошууны тоог 1550-д барих явдал байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна