Луврыг тоносон дээрэмчид III Наполеоны хатны титмийг гэмтээжээ

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

Францын алдарт Луврын музейг өнгөрсөн аравдугаар сард дээрэмчид тонож, олон тооны урлагийн бүтээлийг хулууж одсон билээ. Тэгвэл тонуулчдын гарт орсон ч нэг нь санамсаргүй унагасны улмаас алдагдалгүй үлдсэн III Наполеон хааны хатны титмийн талаар музейн захиргаа албан ёсоор мэдээлэл хийжээ.

Титмийг үзмэрийн шилэн хоргонд гаргасан нарийн нүхээр татаж гарахын тулд тонуулчид маш их гэмтээсэн ч гоёл чимэглэл нь бараг бүгд бүрэн учир нөхөн сэргээх боломжтой гэсэн байна.

 Титмийг чимэглэсэн найман алтан бүргэдийн нэг нь л алдагдаж, 56 маргад эрдэнэ бүгд, 1354 алмас эрдэнийн 10-аас бусад нь байгаа аж. Уг титмийн үнэлгээ нь 88 сая евро буюу 104 сая ам.доллар гэнэ. 

III Наполеон нь Францын анхны ерөнхийлөгч бөгөөд 1848-1852 онд Ерөнхийлөгч, 1852-1870 он хүртэл хаан ширээнд сууж байжээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна