Венесуэлийн сөрөг хүчний улстөрч хулгайлагджээ

Zuv.mn
1 цаг 23 минутын өмнө

Венесуэлийн сөрөг хүчин болох Шударга ёс намын дарга Хуан Пабло Гунипа гэгчийг зэвсэгт этгээдүүд хулгайлсан хэрэг гарчээ. Тус улсын сөрөг хүчний төлөөлөгч, Нобелийн Энхтайвны шагналт Мария Корина Мачаду энэ талаар мэдээлсэн байна. 

Х.П.Гуанипа өмнө нь Үндэсний Ассамблейн дэд дарга байсан бөгөөд улс төрийн хэргээр шоронд орж, Н.Мадурог зайлуулагдсаны дараа шоронгоос суллагдаад байсан аж. Түүний тэргүүлдэг Шударга ёс намыг баруун төвийн үзэл баримтлалтай хэмээн бичжээ.  

Мария Корина Мачаду энэ хэрэгт эрх баригчид буюу Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез, Хорхе Родригес, Диосдадо Кабелло нарын албан тушаалтнуудыг холбоотой гэсэн байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна