ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГ: Гаж донтны хамтрагч, гол гэрч Гислейн Максуэлл Конгрессын сонсголд оролцохоос татгалзлаа

Zuv.mn
2026/02/11

Жеффри Эпштейний хэргийн гол хамтрагч, түүнд болоод нэр нөлөө бүхий үйлчлүүлэгчдэд нь охид бүсгүйчүүдийг зуучилж, хохирогч болгодолг байсан Гислейн Максуэлл уг хэргийн талаарх Конгрессийн мөрдөн шалгах сонсголд байцаалт өгөхөөс татгалжээ.

Түүнийг татгалзахаас нэг хоногийн өмнө өмгөөлөгч Дэвид Маркус нь “Хэрвээ Доналд Трамп өршөөл үзүүлбэл миний үйлчлүүлэгч хэргийн талаар бүх үнэнийг ярихад бэлэн” гэсэн мэдэгдэж байсан юм.

Гислэйн Максвуэлл 2022 онд 20 жилийн ял авч, одоо биеэр эдэлж буй. Тэрбээр Ж.Эпштейнд өсвөр насны охидыг олж өгснийхөө шанд хэдэн сая ам.доллар авсан нь тогтоогдсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна