Бангладешийн сонгуульд ялсан Үндэсний нам баяр тэмдэглэхгүй, харин залбирал үйлдэхийн уриаллаа

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

Бангладеш улсад өчигдөр явагдсан Парламентын сонгуульд ялалт байгуулсан Үндэсний нам ялалтаа баярлаж тэмдэгдэхгүй, харин улс орон даяар бүх нийтийн залбирал үйлдэхийг уриалжээ.

Үндэсний нам Парламентын сонгуульд нийт суудлын 2/3-аас илүү суудал авч ялсан бөгөөд энэ нь бангладешчуудын сэтгэл нийцэж байгаа аж. Тодруулбал, Ерөнхий  сайд Шейх Хасинаг түлхэн унагаж, Парламентын дийлэнх олонхийг бүрдүүлдэг байсан “Авами” намыг оролцуулаагүй тул энэ сонгуульд маш олон нам оролцож, нэг нам олонхийг бүрдүүлж чадахгүй улс төрийн тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байсан юм байна.

Ялагч намаас гаргасан мэдэгдэлд нам нь маш том ялалт байгуулсан ч ямар ч баярын үйл ажиллагаа явагдахгүй гэсэн байна. Түүний оронд улс орон даяар бүх нийтийн залбиралд уриална гэжээ.

Үндэсний намын дарга Тарик Рахман одоо Бангладешийн Ерөнхий сайд болох хамгийн боломжтой нэр дэвшигчид тооцогдож байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна