Иогд дурласан Д.Пүрэвсүрэн

Өчигдөр 16 цаг 40 минут
 МУСТА, загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн залуу сайхан арьс, гуалиг биений нууц нь иог. Гурван хүүхдийн ээж болсон тэрбээр үеийнхээ бүсгүйчүүдээс залуу харагддаг нь ердөө л иогийн дасгал хийдэгтэй нь холбоотой гэнэ.

Иогийн багшийн эрхээ албан ёсоор авсан тэрбээр “Иогийн ач холбогдол гэвэл дуусашгүй. Монгол гэлтгүй дэлхий дахинд стресст орсон, хөдөлгөөний дутагдалд орсон, гутарсан хүмүүст йогийг санал болгодог. Йог бол эрүүл хоол хэрэглэх, агаарт сайхан алхах зэрэг зөв амьдралын хэмнэлийн салшгүй нэг хэсэг. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Энэ үнэн үг. Йог бол хөдөлгөөнт бясалгалын төрөлд ордог. Өөрөө йогийн багш болчихсон чинь хүн болгонд “йог хий” л гэж зөвлөдөг болсон” хэмээн ярьжээ.

Иог хийж өөрийнхөө дотоод галыг асааж, гэрлэн бүрхүүлээ цэвэрлэхийг бүсгүйчүүдэд зөвлөсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна