Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын уулзалтын хоёр дахь өдрийн арга хэмжээ Төрийн ордонд эхэллээ.
Өчигдрийн хуралдаанаар "УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь" , “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нь”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь” гэсэн гурван сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөсөн.
Өнөөдрийн хувьд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Эдгээр гурван асуудлын эхэнд “Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах”“Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” сэдвийг хэлэлцэх юм.
С.Начин
Сэтгэгдэл бичигдээгүй байна