"Дэлхийн нүүдэлчдийн наадам" Киргиз улсад болж байна

2018/09/03
Бүгд найрамдах Киргиз улсын Иссик Күл мужийн Чолпон-Ата хотод хоёр жил тутам болдог дэлхийн нүүдэлчдийн өв, уламжлал соёлыг сэргээх зорилготой “Нүүдэлчдийн дэлхийн наадам”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр эхэллээ.

Тус улсын Засгийн газраас анх санаачлан 2014 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр эхэлсэн тус наадам 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ сарын 8-н хүртэл үргэлжлэх юм. 

77 орны 3000 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Манай улсаас “Монгол Костюмс” компанийнхан үндэсний хувцасны загварын шоугаа толилуулах Хэвлэл мэдээллийн салбарынхан ч оролцож байгаа аж. Угсаатны спорт буюу Бүсний барилдаан, морины уралдаан, казах болон киргиз бөх, тулам булаалдах, Эр эниг буюу морин дээрх барилдаан зэрэг 37 төрлөөр Нүүдэлчдийн дэлхийн наадамд оролцогчид өрсөлдөх аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна