АНУ-ын Солт Лейк хотод болсон шорт-трэйкийн Дэлхийн цомын тэмцээний үеэр Олимп, Дэлхийн аварга У Дазин дэлхийн дээд амжилтыг шинэчлэгдэн тогтоожээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 500 метрийн зайн уралдаанд оролцсон Хятадын тамирчин У Дазин 39,505 секунды амжилтыг үзүүлснээр өөрийн өмнөх амжилтаа шинэчлэсэн байна. Олимпийн наадмын нэг алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 24 настай У Дазин өмнө нь энэ онд болсон Пёнчаны өвлийн олимпийн наадамд дэлхийн дээд үзүүлэлтийг 39,584 секундын амжилтаар тогтоож байлаа. 2014 оноос эхлэн дэлхийд ноёлж байгаа түүний хувьд дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл хүртээд байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна