Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхийн Пунцаг, аймгийн хурц арслан П.Бямбаа нарын нэрэмжит тэмцээн арваннэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын төв Сайншандад болно.
Чөлөөт, жүдо, үндэсний бөхийн гурван төрлөөр аваргаа шалгаруулна. 15-нд үндэсний бөхийн барилдаан болно. 16-ны өдөр чөлөөт бөх эрэгтэй эмэгтэй найман жингээр аваргаа шалгаруулах юм.
Барилдаан эрэгтэй 24, 29, 35, 38, 44, 50, 56, 63+ кг-аар, эмэгтэй 25, 30, 34, 38, 46, 50, 54, 60-аас дээш гэсэн жингээр явагдана. 17-нд жүдо бөх мөн найман жингийн ангилалаар болох юм. Тус тэмцээнийг Сэврэй сумын засаг даргын тамгын газар, Сэврэй сумын ерөнхий боловсролын сургууль, тус сумын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна